Орос Улсын Онцгой байдлын сайтан дээр “Гэгээн Стефан” усан онгоцоор Ливи улсаас  нүүлгэн шилжүүлж байгаа оросын болон гадаадын иргэдийн нэрсийн жагсаалтыг нийтэлжээ.  Энэ жагсаалтанд 140 хүн байгаагийн 126 нь орос, 13 нь украин болон узбекистаны нэг иргэн байгаа аж. Усан онгоц Валетта боомтонд өнөөдөр орой ирэх ёстой аж. Оросын онцгой байдлынхан   хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр Мальта руу хоёр онгоц шуурхай группийн хамт явуулжээ. Шуурхай группд сэтгэл зүйч эмч ажиллана. Үүний өмнөө Ливээс оросын 300 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм.