Тимүр Цыбиков  – Орос Улсын бүс нутгийн хамгийн залуу Соёлын сайд. Тэр  ердөө 35 настай. Магадгүй өнөөдөр Буриад Улс дунджаар ОХУ-ын бүс нутгуудын  дунд хоёр дахин илүү төсөв  зардаг нь түүний  залуу эрч  хүчтэй ч холбоотой байж болох юм. Сүүлийн 10 жил  “Нойрмог вант улсаас” Буриадын Соёлын яам тэргүүлэх салбар болон хувирсан. Энэ байгууллагын цаана янз бүрийн санаа бодол байнга  төрөн,  ажил буцалдаг. Сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагаа идэвхитэй  хөгжиж байна гэж “Оросын дуу хоолойд” Тимур Цыбиков ярьлаа.  Тэр  хэлэхдээ: «Буриадын гол түнш бол Монгол улс. Бид бие биетэйгээ түүхэн холбоотой, нэг цус, нэг шашин. Өөрийн үндэснийхээ соёлыг хадагалахын тулд бид Монгол улстай хамтран ажиллах ёстой. Энэ орон ардын урлагийнхаа өв соёлыг хадгалхад маш их анхаарал тавьдаг. Монголчуудын хувьд бол бид оросын соёл руу гарах ертөнц. Бид монгол нөхдүүдээ  Буриадад болох олон улсын бүх арга хэмжээнд урьдаг» гэлээ.  Тус улс олон улсын арга хэмжээ явуулах талбай болсоор ирсэн. Уламжлал ёсоор зохиогдох болсон Буриадын “Нүүдэлчдийн дуу хоолой”угсаатны хөгжмийн наадам болон ардын хөгжмийн “Евразийн эгшиг” нь нэр хүндэй уралдаанд тооцогдох болсон аж.Саяхан Улаан-Үүдэд “Белый месяц” /”Цагаан сар” / олон улсын эстрадын дуу дуулаачдын уралдааны шалгаралт эхэлжээ. Үүнд Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгосоос төлөөлөгчид ирнэ. Энэ арга хэмжээнд оролцох хүсэлтээ Польш, АНУ-ын дуучид ирүүлжээ. Тэд энэ арга хэмжээнд оролцогчдоос арай өөр төрлийн жанраар оролцох гэнэ. Боловсролын салбарын хамтын аижллагаа жил ирэх тутам идэвхижсээр байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас  Орос улсын хоёр оюутанд Монгол улсад  суралцах эрхийн бичиг гардуулсан. Өнгөрсөн жилийн  намар  тэр хоёр оюутан Монголын Соёл урлагийн их сургуульд орж суралцсан. Хятад улсад манай гол түнш бол БНХАУ-ын ӨМӨЗАУ юм гэж Тимур Цыбиков яриагаа үргэлжлүүлэв. «Тэнд багагүй тооны буриад үндэстэн амьдардаг юм . Эвенкүүд ч мөн бий. Өнгөрсөн жил Буриадын боловсролын яам ӨМӨЗАУ-ын Боловсролын яам хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.Одоо бид манай бүх арга хэмжээнүүдэд тэднийг урьж оролцуулж байгаа» гэж Тимур Цыбиков хэллээ. 35 настай Буриад улсын Соёлын сайд маш их сэтгэлийн хөдлөл, ажлын олон төлөвлөгөөтэй. Тэрээр хэд хэдэн музейг нэтгэн магадгүй энэ жил Үндэсний их музейг байгуулах гэж байна. Энэ жил Улаан-Үүдэд Дуурь, бүжгийн театр байгуулахаар төлөвлөөд байгаа.Түүнчлэн Буриадын драмын театрын болон Үндэсний номын сангийн өргөтгөлийг дуусгах гэж байна.  Буриад улсын төрхийг хэрхэн төсөөлж байна вэ гэсэн асуултанд Тимур Цыбиков хариулахдаа: «Улсын маань төрх толибуун, тайван, соёлтой, хачирхалтай, маш их соёлын арга хэмжээтэй байхыг хүсч байна. Манайд чинь хуучин ёсны, буддагийн, бөөгийн шашин бүгд байгаа шүү дээ. Миний бодоход Буриадад Чингисхааны эхийн дүр таарах учиртай. Яагаад гэвэл Буриадын угсаатны гарал үүсэл , мэргэн ухаант батаруудыг төрүүлсэн ариун газар эд бүгд ...»