Вашингтон Ливийн сөргөлдөөнд хөндлөнгөөс цэргээ оролцуулах гэж байна. Өчигдөр орой АНУ цэргийн хүчээ Хойд Африкийн эрэг хавьд өөрчлөн байрлуулж эхэллээ. Европын НАТО-гийн түншүүд нь АНУ-ыг дэмжих гээгүй.Байлдааны идэвхтэй ажиллагаа явуулахыг сайшаахгүй байна гэж Орос улс мэдэгдлээ. Дэмжих хөлөг онгоцууд бүхий нисэх онгоц тээгч хоёр хөлөгөө энэ бүс нутагт байнга байлгах тушаал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд өгчээ. 85 нисэх онгоц,түүний дотор сөнөөгч, довтлогч онгоцууд нисэх онгоц тээгч хөлөг бүрт байгаа. Пентагонээс түр засгийн газрыг дэмжихийн тулд хүч хэрэглэх нарийн ажиллагаа явуулах хувилбар бий. Сөрөг хүчин түр засгийн газрыг Ливид  хоёрт орох Бенгази хотноо эмхлэн байгуулж байна. Дарангуйлагч Муаммар Каддафитай тэмцэх шинэ засаг захиргаанд зэвсэг нийлүүлж болзошгүй. Гэвч нөхцөл байдлын ийм хөгжил сөрөг үр дүнтэй болж мэднэ гэж Даярчлал,олон нийтийн хөдөлгөөний хүрээлэнгийн Эдийн засгийн судлалын төвийн удирдагч Василий Колташов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Түр засгийн газар гадаадын халдан довтлогчидод түшиглэснээрээ «Шинэ Каддафи» болж хувирах тохиолдол гарч магадгүй.Өөрөөр хэлвэл үйл явцыг зогсооно. Иймээс тус улсад цаашдаа гарах өөрчлөлт гадаадын довтлогчдын «анд нөхөр» гэгчдийг шахан зайлуулах цуст зэвсэгт мөргөөлдөөн болж мэднэ» гэв. НАТО-гийн хэд хэдэн улс Ливид явуулж болзошгүй цэргийн ажиллагааны хор уршгийг АНУ-тай хамт хариуцах гээгүй. Тухайлбал Германи  мөргөлдөөнийг зохицуулах өөр арга зам шавхагдаж дуусах яагаа ч үгүйг далайн чанад дахь түншүүддээ эелдэг аргаар мэдүүлэв. Франц улс ч адил төстэй байр суурь баримталж байна. Парис Ливид явуулж болзошгүй цэргийн ажиллагаагыг  дүүгүй сайшаасан нь Хойд Африк дахь байр сууринд нь хүчтэй цохилт өгч мэднэ. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Ливийн хэрэг явдалд гадаадын цэргийг хөндлөнгөөс оролцуулах саналыг эсэргүүцэв. Сайдын хэлснээр бол  Хойд Африк, Ойрхи Дорнодын бусад орны асуудлуудыг ард түмнүүд  нь л дотоодын яриа хэлцээ хийх, нийт олон зөвшөлцөх замаар шийдвэрлэх ёстой. Харин гаднаас албадах ёсгүй.  Харин Ливийн байдал улам хурцдан  даамжирч байна. Аюулгүй байдлын хүчин ба Муаммар Каддафын  гадаадын хөлсний этгээдүүдтэй мөргөлдсөний улмаас 2 мянга гаруй хүн амь үрэгдэж, 4 мянга гаруй хүн шархдав. Сөрөг хүчин Триполи хотоос зуун тийш орших тэнгис хавийн Мисурат хот ба тэнд байгаа нисэх хүчний баазын төлөө байлдан дайтаж байна. Босогчид нийслэл орчмын шинэ шинэ газар нутгийг эзлэж, дарангуйлагчийг түлхэн унагаах шийдвэрлэгч тулалдаанд бэлдэж байна. Каддафи засгийн эрх мэдлээ хэвээр хадгалж чадахгүй гэж шинжээчид итгэлтэй ярьцгааж байна. Сөрөг хүчин үйл ажиллагаагаа эцсийн үр дүнд хүргэж, дарангуйлагчийг  түлхэн унагана. Гэвч Ливийн ирээдүй гунигтай байна гэж Нью-Йоркын Олон улсын хэрэг эрхлэсэн зөвлөлийн шинжээч Робер Дэнин үзэж байна. Каддафыг огцоруулснаас хойш «засгийн хоосон зай бий болно»гэж тэрээр хэлэв. Египет, Тунисын нэгэн адил засгийн газрыг дэмжиж, тогтворжуулах нөлөө үзүүлэх цэргийнхэн Ливид үгүй гэж «Нью –Йорк таймс» сонин үүнтэй холбогдуулан дурдав. Ливид парламент ч, улс төрийн намууд ч, иргэний нийгэм ч байхгүй. Иймээс Каддафыг огцоруулвал байдал афганистаны буюу сомалийн хувилбараар хөгжиж болзошгүй гэж улс төр судлаачид үзэж байна. Ливи өрөнд идэгдэж, Аль-Каида буюу өөр радикал бүлэг эмх замбараагүй байдлыг өөртөө ашигтайгаар ашиглаж, шийтгэл хүлээхгүй байх ажиллагаа явуулна.