АНУ, НАТО-той  Ливи дахь Каддафийн дэглэмийг унагаах асуудлыг “цэргийн ” туслалцаатай шийдвэрлэхээр яриа, хэлэлцээ хийж байна. Энэ тухай НҮБ- дахь АНУ-ын Элчин Сайд  Сьюзан Райс мэдэгдэв. Түүний ярьж байгаагаар Ливийн энгийн номхон ард түмэнд хор хөнөөл учруулахгуйгаар  иймэрхүү бололцоог Вашингтон бусад холбоотнуудтайгаа хэлэлцэж байгаа аж.  Үүний өмнө АНУ нь Ливийн эрэг дээр онгоцнуудаа байрлуулна гэж мэдээлэж байсан юм. “Enterprise” онгоц нь Сомалид далайн дээрэмчидтэй тэмцэл хийж байсан бөгөөд  эргэж Суэцийн сувгаар Улаан тэнгис рүү  чиглэн Ливи рүү явж байна. Пентагоны төлөөлөгчийн хэлсэнээр эдгээр алхамууд нь бий болсон нөхцөл байдлуудад шаардлагатай юм. Гэсэн хэдий ч ямар зорилгоор тэдгээр нь бий болж буйг америкийн цэргийнхэн ярихаас татгалзаж байгаа гэнэ. Үүнээс өмнө хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Барак Обама нь Каддафийг Ливийн удирдагчаасаа татгалзахыг уриалсан юм. Тэр тэмдэглэхдээ, хэрвээ удирдагч гэдэг томъёололыг зөвхөн  улс-төрийн хүчээр  хүмүүсийг хүчирхийлэх гэж ойлгодог бол тийм удирдагч нь өөрийнхөө суудлыг орхин явах ёстой гэжээ. 2-р сарын 15-наас Ливид олон нийтийн эсэргүүцэлийн жагсаал үргэлжилсээр байна, тэд 42 жил улс орныг ээлжгүй удирдасан Каддафийг  огцрохыг шаардаж байгаа юм. Эрх баригчид засгийн эсрэг  босогчдыг хэрцгийгээр нугачин дарж байна.