Японы “Эн –Уай-Хиондэ “ компаний “Идзуми” ачааны хөлөг онгоцыг Сомалийн далайн дээрэмчид суллав. Өнгөрсөн оны 10-р сард тус хөлөг онгоц эзлэгдсэн юм. Онгоцны багийн гишүүн филиппиний 20 хүний тухай мэдээ одоогоор үгүй байна. Далайн дээрэмчдэд мөнгө төлж авсан эсэх нь албан ёсны мэдээллүүдэд одоогоор гараагүй байна. Өнгөрсөн 10-р сард  “Идзуми” онгоц нь  Панам улсын далбаа нь дор Японоос Момбасу руу ачаа тээвэрлэж явахдаа Кений эрэгийн ойролцоо далайн дээрэмчидэд эзлэгдэжээ. Тэдгээр нь нилээд хугацааны туршид онгоцыг бусад онгоц руу дайралт хийхэд ашиглаж байжээ. Тухайлбал, 11-сард “Идзуми”  онгоцноос Европын Холбооны цэргийн усан онгоцыг буудсан байна.Сомалийн  далайн дээрэмчид өдөр бүр хэдэн арван сая доллар олдог ажээ.” ЭКОТЕРРА Интернейшнл”  олон нийтийн байгууллагын мэдээлсэнээр одоо Сомалийн дээрэмчдийн гарт 50 усан онгоц, 800 орчим далайчид байгаа гэнэ.