Орос улс цагаан будааны зах зээлийн  томоохон экспортлогч боллоо. Үүнд ихэнхдээ  Ойрх-Дорнодын болон Хойд Африкийн түгшүүртэй байдал нөлөөлсөн аж. Дэлхийн үр тарианы зах зээлийн өөрчлөлтийг ашиглан оросын цагаан будааны үйлдвэрлэгчид египтийн байр суурийг  эзэллээ.  Өнгөрсөн жил Орос улсын цагаан будааны зах зээл хоёр дахин өсчээ. 2011 оны эхний хоёр сард Орос улс 100 гаруй мянган тонн цагаан будаа гадаадад гаргасан нь импортын  нийлүүлэлтээс гурав дахин илүү юм гэж Оросын үр тарианы холбооны дэд ерөнхийлөгч Александр Корбут “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Дэлхийн зах зээлийн олонхи  шинжээчдийн үзэж буйгаар бид цагаан будаа  худалдан авагч орноос нилээд томоохон үйлдвэрлэгч болж  хувирсан төдийгүй дэлхийн зах зээлд цагаан будаа нийлүүлж чадна гэдгээ харууллаа. Орос улсын цагаан будааны үйлдвэрийн эрчимтэй хөгжил нь тус улсын хөдөө аж ахуйг дэмжихэд чиглэгдсэн бодлогын үр дүн юм»  гэж Александр Корбут итгэлтэй хэллээ. «Төрөл бүрийн алхамуудыг хийж байсан, тэр тусмаа оросын үр тарианы холбооноос. Импортын цагаан будаанд тодорхой гаалийн тарифийг хязгаарлах  асуудлыг унагах бодлого уйгагуй явагдаж байсан. Энэ нь үр дүнгээ өгсөн. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид нь улсаас цагаан будааны  үйлдвэрлэлийг дэмжиж буйн хариуд шуурхай ажилласан» гэж Александр Корбут тэмдэглэв. Өнгөрсөн жил болсон ган гачиг, гал түймэр аз болоход Хар далайн эрэгт  бага зэрэг нөлөөлсөн  гэж хэлж болно. Энд  цагаан будааны тариалангийн гол талбай төвлөрсөн байдаг юм. Тиймээс Москва 2011 оны 7-р сарын 1-н хүртэл экспортоор үр тариа гаргахад хориг тавьсан нь цагаан будааг хөндөөгүй юм. Түүнчлэн, усны хэрэглээг хатуу хязгаарласан тул Египтээс цагаан будаа нийлүүлэлт нилээд багассан. Үүний өмнө Египт нь  Орос Улсад тарьдаг том болон дунд зэргийн ширхэгтэй цагаан будааны томоохон нийлүүлэгч байв. 2011 онд Египт энэ зах зээлээс бараг л холдсон. Тус орны эмх замбараагүй байдал нь юунд хүргэсэн бэ гэхлээр  Каир цагаан будааны экспортонд хориг тавьсан явдал юм.  Тэгээд ч зогсохгуй хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс ойрын үед Каир их хэмжээний цагаан будаа худалдан авч нөөцлөнө. Египтийн  цагаан будаа нийлүүлэх багахан үүргийг Орос улс өөртөө авлаа. Үйлвэрлэгчидэд энэ нь ашигтай. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр оросын үнээс илүү байгаад  сонирхол татахуйц байгаа. Ингэхдээ экспорт руу анхаарал чиглэсэн маань хомсдолд хүргээгүй юм гэж Александр Корбут ярьж байна. «Цагаан будаа нь бусад төрлийн буудайг бодоход Орост төдийлөн их хэрэглэгддэг будаанд ордоггүй. Түүнчлэн бид зүгээр нэг будаа хэрэглэдэггүй, харин тодорхой сортыг нь хэрэглэдэг. Хотуудад уламжлал ёсоор урт цагаан  будаа хэрэглэдэг, орон нутагт ихэнхдээ том будааг олүүд үздэг аж. Бид бол том будааг тарьдаг. Орос Улсын цагаан будааг арабын орнуудад өргөн хэрэглэдэг. Бид тийшээ нийлүүлэн , түүгээрээ мөнгө олно» гэж Александр Корбут гэлээ. 2011 онд дэлхийн үр тарианы зах зээлийн байдал ямар болоход  шинжээчид одоогоор таамаг дэвшүүлэхгүй байна. Энэ нь тухайн цаг агаарын байдлаас төдийгүй Африк болон Ойрхи-Дорнодын орнуудын улс-төрийн тогтвортой байдлаас шалтгаална. Гэхдээ оросын цагаан будаа   үйлдвэрлэгчид нэгэнт олсон байр сууриа алдахгүй гэж амлаж байна.