Вашингтон Токио, Сеүлтэй тогтоосон цэргийн холбоогоо Бээжин Пхеньян хоёрт  улам хүчтэй дарамт шахалт үзүүлэхэд хэрэглэж байна. АНУ-аас Япон, Өмнөд Солонгос улсуудтай хамтран өчигдөр явуулж эхлэсэн цэргийн сургуулийг оросын улс төр судлаачид ингэж үнэлсэн байна. Америкийн 13 мянган цэрэг өөрөөр хэлвэл бүс нутаг дахь цэргийн баазуудад байрлуулсан хоёр цэргийн нэг нь болон өмнөд солонгосын 200 мянган цэрэг 4-р сарын 30 хүртэл үргэлжлэх америк-солонгосын цэргийн сургуульд оролцож байна. АНУ цэргийн хоёр сургуулиа нэг зэрэг анх удаа явуулж байна. Америк-японы цэргийн сургууль өнөөдеөр Йокосука баазын ойролцоо эхэллээ. АНУ баллистик пуужин хөөргөх, дагаж ажиглах, амдан сөнөөх ажиллагааг Японы Тэнгисийн цэргийн хүчинтэй дөрвөн өдрийн турш уялдуулан зохицуулах юм. Хятад улс шинэ үеийн алсын тусгалтай баллистик пуужин бүтээсэн тухай саяхны мэдээллийг цэргийн сургуулийн агуулгад харгалзсан юм. Үүний хамт энэ нь Вашингтоны цэргийн шинэчлэсэн  номлолыг зарласнаас хойшхи АНУ, Японы Тэнгисийн цэргийн хүчний  хамтарсан анхны сургууль билээ. Сургууль бүс нутагт америкийн байр суурийг бэхжүүлэх зорилготой гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тэмдэглээд  «Азид буцна гэж АНУ зарлан мэдээлжээ. Энэ зорилгоор улс төрийн төдийгүй хүчний  хэрэгслийг хэрэглэж байна. Хүчээ үзүүлж сурдуулах, Японтой цэрэг-улс төрийн холбоогоо бэхжүүлэх чиг шугамаа үргэлжлүүлнэ. Иймээс урьдын ба энэ удаагийн цэргийн сургууль Бээжин бухимдуулж байна. Энэ нь дайсагнах ажиллагаа гэж тус улс дүгнэсэн» гэв. Хятад улс  ингэж дүгнэх бүрэн үндэстэй. АНУ,Японы урьдын цэргийн сургууль Зуун Хятадын тэнгисийн Бээжин Токио хоёрын өнгөлзөж буй арлуудын ойролцоо 2-р сарын эхээр явагдсан билээ. АНУ айлган сүрдүүлэхээр «Карл Винсон» нисэх онгоц тээгч хөлгөө тийш татан шилжүүлжээ. Энэ нь америк-японы аюулгүй байдлын тухай гэрээний үйл ажиллагаа эдгээр  маргаан үүсгэсэн арлуудыг хамарч байна гэсэн дохио боллоо. Өчигдөр эхлэсэн АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль ч адилхан зорилготой гэж улс төр судлаач Александр Коновалов тэмдэглээд «Өмнөд Солонгос, АНУ-ын хоорондын аюулгүй байдлын тухай  гэрээг үнэн хэрэг дээр хэрэгжүүлж байгаад Умард Солонгосын улс төрийн удирдлагын анхаарлыг хандуулахаар  ийм хамтрасан сургууль үргэлж явуулдаг. Өмнөд Солонгост халдан довтлох ямар ч ажиллагаа АНУ-д халдан довтлосон хэрэг болно.Энэ нь аюулгүй байдлын баталгаа болсон. Үүнээс гадна хоёр тал Тэнгисийн цэргийн хамтрасан анги нэгтгэлтэй  бөгөөд АНУ-ын хуурай замын цэрэг Өмнөд Солонгост байрласан юм. Хамтарсан цэргийн сургууль хоёр орны цэргийн холбоог бэхжүүлж байна. Солонгосын хойгийн умард, өмнөд хэсгийн сөргөлдөөн гаарсан өнөөгийн нөхцөлд энэ нь түгшүүрийн дохио болсон» гэлээ. Пхеньян АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулийг «өдөөн хатгалга» хэмээн нэрлэжээ. Үүний хариуд Умард Солонгос «жинхэнэ дайн» дэгдээж Сеүлийг «галын талбар»болгоно гэж амлав. Бээжин, Москва хоёр Умард Солонгос, БНСолонгос улс өнгөрсөн оны 11-р сард их буугаар  буудалцснаас хойш Сеүлтэй харилцаа холбоог сэргэхэд Пхеньянийг итгүүлэх зорилгоор багагүй дипломат хүчин чармайлт гаргав. Анхны зөвлөлдөөн үр дүнд хүрсэнгүй. Гэвч талууд «хэлэлцээ хийх танхимын үүд хаалгыг хаахгүй байна».Одоо АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль хэлэлцээний үйл явцыг сэргээх боломжгүй болгож байна.