Орос Улсын далбааг доромжилсон радикал үзэлтэнүүдээ шийтгэхээс Япон улс татгалзав. Энэ тухай Токио дахь ОХУ-ын элчин сайдын яамны эх сурвалж РИА-Новости агентлагад мэдээлжээ. Тэр сануулахдаа, Орос Улс Японы ГХЯ-нд 2-р сарын 7-нд Оросын далбааг доромжилсон тэдгээр хүмүүст гадаадын улс орны эмблемыг эвдэлсэн хуулийн заалтын дагуу хуулийн хариуцлага тоооцох тухай Нот-бичиг хүргүүлсэн гэлээ. Харин Японы тал  тэдгээр хэт-барууны үзэлтэнүүдийн үйлдэлд гэмт хэргийн бүрдэл олж хараагүй. Япон Улс нь Курилын цуваа дөрвөн арлыг өөрийн гэж үзсээр ирсэн бөгөөд тэдгээр арлууд нь Дэлхийн II Дайны дараа ЗХУ-д шилжин ирсэн юм. Москвагийн байр суурь нь тэдгээр арлууд дээр оросын тусгаар тогтнол зохих хууль эрхийн баримт бичгүүдийн дагуу оршидог гэж үздэг юм.