Өнөөдөр Орос Улсад  Полицийн тухай хууль хүчин төгөлдөр болж байна. Энэ хуулиар иргэд болон хэв журам сахиулагчдын хоорондын харилцаа нь түншлэлийн хэмжээнд  зохицуулагдсан. Дотоодыг хамгаалах яаманд цоо шинэ зарчмын бүтэц бий болсон нь – полиц.Түүний эгнээндтус байгууллагын зөвхөн шилдэгүүд байх  ёстой. Хууль хэлэлцэгдэж байгаа тухай оросын иргэн бүр сэдэж байсан –ийм хэмжээний хуулийн төсөл анх удаагаа олон  нийтээр хэлэлцэгдэсэн юм. Эхний үед төсөл нь “Цагдаагийн “ тухай нэртэй байсан, гэтэл Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Цагдааг” “Полиц” гэж өөрчилж нэрлэхийг санал болгосон юм. Үүнийгээ тэр урьдны нэр нь хуучирсан, тэгээд дотоодыг хамгаалах байгууллагуудын мөн чанарыг харуулж чадахгуй байгаа гэж үзсэн.  Цагдаагийн үр ашигтай ажлыг дүгнэх гол шалгуур нь олон нийтийн санал бодол гэж Оросын ерөнхийлөгч үзсэн юм. Үүнд шинээр тусгасан зүйлүүдийн нэг болох  “Мирандын дүрэм” юм. Хэв журам  сахиулагч нь хүнийг саатуулахдаа түүний хууль зүйн үйлчилгээ авах болон  орчуулагч авах эрх, түүний ойр дотны хүмүүст саатуулагдаад байгааг мэдэгдэх болон  мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг тайлбарлах ёстой юм байна.