“Forbes” анх удаагаа “оросын интернетийн нүүр царай” болох гол хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргажээ. Тус хэвлэлийн газар нь гурван төрөлд тэдгээр хүмүүсийг хуваасан байна. Хөрөнгө оруулагчид, стартапууд  болон менежерүүд. Хөрөнгө оруулагчдын дунд Mail.ru Group ийн  Захирлуудын зөвлөлийн тэргүүн Юрий Миллер. “Forbes”ийн шинжээчдийн явуулсан санал асуулгаар  тэрээр 100 %  саналыг авсан юм. Менеджерүүдийн дунд шилдэгээр “Яндекс” компаний ерөнхий захирал Аркадий Волож шалгарчээ.  Стартап төслийн шилдэгээр оросын томоохон нийгмийн “ВКонтакте” сүлжээг байгуулсан Павел Дуров шалгарчээ. Шинжээчид  “русский Facebook”нь америкийн ижил нэртэй сайтыг хуулсан юм огтхон ч үгүй гэж үзэж байна.  Одоо “ВКонтакте”-д 93 сая хэрэглэгч бүртгэгдээд байна.