Хойд Африкийн “хувьсгалын давалгаа” бусад томоохон бүс нутагт иймэрхүү үйл явдлыг өдөөж чадах уу - Энэтхэгт, Латин Америкт, Дундад Азид? Тэнд амьдардаг хүмүүсийн ихэнх нь хангалуун амьдралтай болон ирээдүйдээ зуун хувь итгэлтэй гэж хэлж яасан ч боломгүй. Хойд Африкийн хүн амыг ч гэсэн. Тэдгээр нь авторитар дэглэмийг тэсч чадахаа болиод л гудамжинд гарсан. Хойд Африкийн үйл явдал нь олон нийтийн мэдээллийн  хэрэгслүүд хөгжсөн одоо үед хүмүүс хөндлөн гулд харилцаагаа хөгжүүлэн, “залхаасан дэглэмд” хүртэл идэвхитэй эсэргүүцэл үзүүлэж чадахаа харуулав. Гэхдээ “ бослогын синдром” бусад чадавхи сайтай аюултай  бүс нутаг руу шилжинэ гэдэг дүгнэлтийг хийхэд арай эрт байгаа боловч, үүнийг тоооцохгуй байж бас боломгүй юм. Жишээ нь, Энэтхэгийн нийслэл Дэли хотод хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэн зуун мянган хүн жагсажээ. Иймэрхүү олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ энд болоогүй их удсан аж. Энэтхэгийн хүн амын гуравны  нэг нь туйлын ядуу, ийм арга хэмжээ нь эрх баригчдыг нэгийг бодоход хүргэжээ. Жагсаал зохион байгуулсан ҮЭ-ийнхэн эрх баригчдыг солих асуудлыг тавиагүй аж. Юуны түрүүнд энэ нь юутай холбоотой вэ гэхлээр Энэтхэгт бодит сонголт байгаа төдийгүй үр ашиггүй удирдагчдыг солих бололцоо бий гэдгийг харуулж байна.Хятад улс бол өөр хэрэг. Хятадад бүх засгийн эрх Хятадын Коммунист намд байдаг. Тиймээс сонгодог ардчиллын тухай тэд яриад ч хэрэггүй. Гэхдээ эндхийн хүмүүс авилга, нийгмийн хуваагдлыг эсэргүүцдэг. Эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан хүн ам цөөнтэй жижиг газруудад болдог. Хятадын засгийн газар нь энэ хандлаг өсөх юм бол юунд хүргэж болох вэ гэдгийг мэддэг. Иймээс улс орны бүх хүч бололцоо эдийн засгийн болон технологийн, шинэ зах зээлийг эзлэхэд чиглэгдсэн байдаг. Жирийн хятадууд эерэг өөрчлөлтүүдийг мэдэрч байгаа. Олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион явуулан, улс-төрийг ганхуулах явдал энд бараг л боломжгүй зүйл. Хойд Африкийн гол шалтгаан болсон солигдошгүй засаг нь Латин Америкт бараг л туулаад гарсан гэж болно. Тиймээс эрх баригчид айгаад байх зүйлгүй юм гэж ОУ-ын  Латин Америкийн хүрээлэнгийн судлаач Амиль Дабагин үзэж байна. Тэр хэлэхдээ: «Цэргийн дэглэмийн үе ард үлдэлээ. Одоо ихэнх орнууд ардчиллын замаар хөгжин, эрх баригчид нь байнга солигдож  байна.  Жишээ нь Бразильд төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдлоо.Үүний өмнө дөрвөн жил маш сайн ерөнхийлөгч байсан. Тэр их амжилттай ажилласан. Түүнийг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулан дахин 4 жил үлдэхийг хүсэж байв. Тэрээр эрс татгалзжээ. Уругвай  улсад ижил нөхцөл байдал гарсан. Ихэнх улс орнуудад ерөнхийлөгчид удаан суугаад байдаггүй» гэж Амиль Дабагин хэллээ. Гэсэн хэдий ч Венесуэл болгоомжлол төрүүлж байна. Уго Чавес ерөнхийлөгчийн хугацааны 5 жилийг уртасгаж 6 жил болгосон. Дараа нь мөн хуулинд өөрчлөлт  оруулан энэ өндөр албыг хугацаагүй болгосон. Чавес Хосни Мубаракийн хувь тавилангаар явж болох дуу хоолой цухалзах болсон. Дундад-Азийн хувьд бол тэнд  “хувьсгалын жүжиг “зохиолоор явагдаж мэднэ гэж олон улсын эдийн засаг болон олон улсын харилцааны шинжээч Андрей Володин ярьж байна. «Тэнд бол шийдвэрлэвэл зохих асуудлууд  аль хэдийнээс хуримтлагдсан байгаа.ЗСБНХУ-аас тусгаарлагдсан эдгээр орнууд нь үр ашигтай эдийн засаг, орчин үеийн улс-төрийн байгуулагуудыг бий болгож чадаагүй юм. Үүнээс үүдээд  янз бүрийн бүлэглэлүүдийн   угсаатны элитүүд  “өнгөт” хувьсгалыг өдөөн хатагадаг. Тиймээс тэдгээр улс орнууд ямар нэгэн сөрөг үйл явдалд амархан автдаг.  Тэр тусмаа исламын радикал хүчнийхэн эдгээр улсуудад илүү идэвхитэй байгаа» гэж Андрей Володин хэллээ.Өнгөрсөн жилийн Киргизид болсон гунигтай үйл явдал нь   зарим  бүс нутагт байдал өөрчлөгдөж болох юм гэдгийг харуулсан. “Афганы хүчин зүйл” одоо хэрнэ анхаарлыг татсаар байна. Кабулын их сургуулийн профессор Насрулла Станазай Аль-Каидагийн радикал үзэлтнүүд болон Афганы талибуудыг өнөөдөр дарж авахгуй юм бол тэд маргааш толгой дээр гарна гэж итгэлтэй хэлж байна. Энэ нь сайхан ирээдүйг төрүүлэхгүй л байна.