Триполийн өмнөд  хэсэгт оршдог цайз Муамар Каддафын дэглэмийн сүүлчийн түшиц газар болсон  байна. Аав маань огцорвол иргэний дайн дэгдэнэ гэж Каддафын хүү Саади мэддэгджээ. Каддафи засгийн эрхэнд хэвээр байхыг оролдож, ямарч алхам хийхээс  буцахгүй гэж ливийн удирдагчийн хамтран зүтгэгч байсан этгээдүүд  сануулсаны дараа хүү нь ийнхүү мэдэгдсэн байна. Ийм нөхцөлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  ливийн сөрөг хүчнийг дэмжиж байгаагаа ил шууд мэдэгдэв. АНУ Муаммар Каддафи албан тушаалаа орхиж, дэглэмээ татан буулгаж, цэрэг, хөлсний этгээдүүдээ дуудаж буцаагаасай гэж байна. АНУ-ын гадаад улс төрийн тусгай газрын  тэргүүний дээрх мэдэгдэл  ливийн удирдагчийг эсэргүүцэгчдийн  шаардлагад нийцэж байна. Сөрөг хүчин  улс орныхоо зуун нутгийг хяналтдаа авч, Муамар Каддафын  түшиц газар болсон баруун нутгийн нэг хэсгийг эзлэв. Тэд өчигдөр нефтьчдын томоохон Эз-Завия  хотыг хяналтдаа авсан байна. Байдлаас харахад сөрөг хүчин гаднын тусламжад найдаж байна. Америкийн конгрессын нөлөө бүхий хэд хэдэн гишүүн  Барак Обамын засаг захиргаанд хандан ливийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэхийг уриалжээ. Тухайлбал Триполийн тушаалаар нисэх байлдааны нисдэг тэрэг, нисэх онгоцуудыг сөнөөх санал тавьсан юм. Гэвч АНУ, ЕХ-оос ливийн сөрөг хүчинд үзүүлэх тусламжийг хожим тус хүчний эсрэг ашиглаж болзошгүй. Эдүгээ засгийн эрхээ алдаж буй ливийн олон арван омгийн тэргүүлэгчид тэгэх бололтой. Тэр тусмаа омгийн тэргүүлэгчид эсэргүүцэгчдэд ямагт түшиг болж чадна. Ливид хүмүүнлэгийн сүйрэл тулгарав. Хүнсний бүтээгдэхүүн, эмийн бэлдмэл  дутагдаж, тахал гаарав. Шинжээч Владимир Ахмедов хэлэхдээ «Ливийн ард түмэн л ливийн асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Дэлхийн хамтын  нийгэмлэг Ливийг бутаргах ба хүмүүнлэгийн сүйрлийг  даамжруулахаас сэргийлэн сэрэмжилж, Ливийн шинэ эрх баригчдад эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж цагт нь үзүүлэх  тодорхой зорилттой байна. Миний бодоход ойрын үед шинэ засаг тогтоно» гэлээ. Хөрш зэргэлдээ Тунисын шилжилтийн засгийн газрын тэргүүн Мохаммед Ганнуши өчигдөр огцров. Тус улсад 1-р сард үүссэн «хувьсгалын давалгаа» араб дахиныг хамрасан. Ганнуши огцоруулсан ерөнхийлөгч Зина аль-Абидин бен Алийн дэглэм ойр дотно байсанд сөрөг хүчин дургүйцэв. Сөрөг хүчин аюулгүй байдлын хүчинтэй амралтын өдрүүдэд мөргөлдсөний улмаас наанадаж 10 хүн амь үрэгджээ. Йеменд эмх замбараагүй байдал үргэлжилж байна. Тус орны эрх баригч нам хагарав. Нөлөө бүхий шейх Хусейн Абдалла аль-Ахмар намын эгнээгээс гараад улс орныхоо  томоохон хоёр омгийн холбооны  эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхээ зарлав. Энэ нь гол төлөв омгуудад түшиглэж буй ерөнхийлөгчийн байр сууринд өгсөн ноцтой цохилт боллоо. Эрх чөлөө, ардчиллын төлөө «Аль-Ха» радикал хөдөлгөөний удирдагч Хасан Мшайма хилийн чанадаас Манамад эргэж ирсэн явдал Бахрейны байдлыг ахин хурцатгав. Өчигдөр жагсагчид хааны дэглэмийг түлхэн унагахыг шаардав. Оман улсын байдал ч эмх замбараагүй болж байна. Цагдаагийн хүчин тус орны хойд Сухар хотноо жагсагчдыг тараажээ. Эсэргүүцэгчид улс төрийн шинэтгэл явуулахыг шаардсан байна. Хоёр хүн амь үрэгдэв. Эд бүхэн нефтийн нийлүүлэлт тасалдаж зогсох  таамагалыг батлаж, өнөөдөр нефтийн үнэ ахин өсөн нэмэгдэхэд нөлөөлөв.