Японы засгийн газар Владивостокоос Москва руу Транссибирийн төмөр замаар ачааны галт тэргийг Европ руу ачаа тээвэрлэхэд ашигтай талыг нь судлах үүднээс хяналтын галт тэрэг явуулав. Японы Хамада  боомтоос 2-р сарын 27- нд ачааг явуулжээ. Өмнөд Солонгосын Пусаныг дамжин тэр нь Владивостокд  ирж, тэндээс Трассибирийн төмөр замаар Москвад ирэх юм. Уг ачааг тээвэрлэхэд 30 хоног шаардагдах аж. Нөгөөтэйгүүр Энэтхэгийн далайгаар болон Суэцийн хоолойгоор дээрх тээврийг хийхэд 50 хоног шаардагдадаг байна. Сүүлийн үед японы бизнесменүүд Транссибийн төмөр замыг идэвхтэй ашиглаж буй.  Энэ явдал нь нилээд  их цагийг хэмнэдэг юм. Тухайлбал, түүгээр бэлэн бүтээгдэхүүн болон автомашины хэсгүүдийг тээвэрлэж байна.