Орос Улс Ливийн энгийн номхон ард түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэн хэдэн зуун хүний  амь эрсэдсэнд энэ ажиллагаагаа  нэн даруй зогсоохыг  шаардаж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр Женевт НҮБ-ын хүний эрхийн Зөвлөлийн чуулган дээр тэмдэглэхдээ” Иймэрхүү хүчирхийлийг Орос Улс нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ олон улсын хүмүүнлэгийн эрхийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж банйа.  Ойрхи-Дорнод, Хойд-Африкийн орнуудын үй олон хүн оролцсон эсэргүүцэлийн жагсаал нь  олон жил хуримтлагдаж байсан давхаргыг гаргасан,  юуны өмнө ажилгүйдэл болон ядуурлын эх үндэс юм. Түүнчлэн ” эдгээр асуудлуудыг ард түмэн бусдын албадлагагүй,  хөндлөнгийн оролцоогүй өөрсдөө тайван замаар болон эрх зүйн хүрээнд яриа, хэлэцээрийн журмаар шийдэх ёстой” гэж сайд хэлэв.