Америк-Өмнөд Солонгосын  цэргийн “ Киризолв” болон “Фоул игл” хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзахыг Сеүл, Вашингтоноос өнөөдөр энд гарсан БНАСАУ, Өмнөд Солонгосын ҮЭ-ийн хамтарсан Тунхаглалд шаарджээ.  Уг баримт бичигт «урьдаас төлөвлөсөн цэргийн сургуулилт нь Солонгосын хойгийг дайны ирмэгт хүргэж мэдэх өдөөн хатгалга болж байна» гэж тэмдэглэжээ.  Хойд, Өмнөд Солонгосын ҮЭ-ийнхний үзэж буйгаар Сеүл нь БНАСАУ-ын санал санаачлагад нэн даруй хариу өгч хоёр талын маргаантай асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийн ширээний ард суух бөгөөд тус хойгт энх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэх ёстой гэж заасан байна.