Токио Курилыг нээхээр ирэх анхны гадаадынханд дайн зарлах нь. Японы Засгийн газар нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулахаар Өмнөд Курилд ирэх хятадын ажиллах хүчийг боломжгүйд үзэн мэдэгдэл хийв. Тэдгээр арлуудыг Япон улс өөрийн “хойд нутаг” гэж маргаж ирсэн юм. Кунашир арал дээр анхны арван хятад ажилчин энэ хавар ирэх тухай мэдээ Токиод «Курилын халуурал» дээр  бас дахин  нэмэгдлээ. Оросын загас агнуурын “Возрождение” компани Хятад Улсын Даляны фирмтэй далайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ийм яриа, хэлэлцээр өмнөд солонгосын талтай хийгдэж байгаа тухай оросын талын түшмэл мэдэгдэв. Курилд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа түүний энэ санаа Японы талын эгдүүцлийг бас хөдөлгөөд авав. Токио нь Сеүлд “эдийн засгийн үйл ажиллагааг тус нутаг дэвсгэр дээр гурав дахь талд явуулахыг “ зөвшөөрөхгүй гэдгийг “хатуу анхааруулав”. Курилын цуваа арлууд дээр Хятадын болон Өмнөд Солонгосын бизнес оролцож байгаа нь зөвхөн орон нутгийн захиргааны давуу эрх ба тодорхой компаниудтай хийсэн зүйл гэж Ойрхи -Дорнодын судлалын хүрээлэнгийн захирал Владимир Портяков тэмдэглэв. «Өмнөд Курилын аж ахуйн үйл ажиллагаа нь зөвхөн Орос Улсын эрх баригчдын мэдэлд байна. Үүнд гайхах юм үгүй, жишээ нь: хятадын ажилчдыг барилга, хөдөө аж ахуйн салбарт гэрээгээр  ажлуулах явдал юм. Ийм туршлага хаа сайгүй л байдаг шүү дээ. Энэ утгаараа Өмнөд Курил нь- Хятадтай хамтын ажиллагааны шинэ хэлбэр болж байгаа юм байна» гэж Владимир Портяков хэллээ.Үүний зэрэгцээ Хятад болон Өмнөд Солонгосын Япон улстай харилцаа нь Оросын Өмнөд Курилын аж ахуйн үйл ажиллагааны тухай шийдвэр гаргахад нь багагүй  үүрэгтэй юм. Энэ бол зөвхөн загас агнуур биш  юм, гэхдээ орон сууц барих болон дэд бүтэц,  эрчим хүчний болон жуулчны нөөцийг эзэмших явдал юм. Бээжин, Сеүл хоёрт Токиотой нутаг дэвсгэрийн  асуудлаар шийдвэрлх юм бий. Тиймээс  тэд өөрсдийн асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхийн тулд оросын хөзрөөр тоглож байгаа байж болох юм гэж Ойр-Дорнодын судлалын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна. Тэр хэлэхдээ: «Байдал бүр тодорхой болоогүй байна. Одоо талууд –Хятад,Орос,Япон,Өмнөд Солонгос нь бие биенээ энэ олон булантад харахын тулд туршилтын  бөмбөлөг тавиад байна. Түүнд улс-төр, эдийн засаг,геополитик бүгд орооцолдсон болохоор их хэцүү юм байна» гэлээ.Москвагийн нийгэм-эдийн засгийн  хамгийн гол чиглэлүүдийн нэг бол   Өмнөд Курилын хөгжилд   гадаадын хөрөнгө оруулалт, тэргүүлэх  технологийг  татах явдал юм. Өнгөрсөн жилийн эцсээр орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев гадаадын хөрөнгө оруулагчдад  Курилын хаалга нээлттэй гэж ойлгуулсан явдал юм. Анхны хараацайнуудыг хамгийн амттай зүсэм хүлээж байгаа. Улс-төрийн зөөлөн биетүүдийг - бялууны үлдсэн хэсэг хүлээнэ.