Сочи хотод 2014 онд болох өвлийн Олимпийн тоглолтын албан ёсны  бэлгэ тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгай, Туулай гурав шалгарч үлдлээ.Бүх ард түмний санал асуулгын явцад оросууд тэднийг сонгосон юм.Олон улсын олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаагаа олимпын тоглолтын билиг тэмдэгийг Зохион байгуулах хороо биш улс орон даяараа сонголоо. «Бурхан гурвалсан моринд дуртай» гэсэн зүйр үг байдгийг санаж зохион байгаалах хороо гурван бэлгэ  тэмдэгийг сүүлийн шатанд үлдээхээр шийдсэн байна. Энэ гурав гурвуулаа найрамдал, хүндэтгэл, төгс ялалтын төлөө зүтгэл гэсэн олимпийн зарчимд нийцэж байгаа юм гэж энэ уралдааны дүнг «Сочи-2014» зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернышенко  ингэж тайлбарлалаа. Афины тоглолт хоёр, Бээжин тав, Ванкувер гурван бэлгэ тэмдэгтэй байсныг тэр санууллаа. «Миний бодлоор шууд л гурван бэлгэ тэмдэгтэй байна гэдэг сайн хэрэг » гэж олимпийн аврага Мария Киселева манай радиод ярилцлага өгөхдөө хэлээд: «Энэ гурав гурвуулаа өвлийн Олимпийн тоглолтыг дүрслэн үзүүлэх болно. Цагаан баавгай 1980 оны москвагийн Олимпийг олон хүнд сануулах болно. Харин энд баавгай цагаан байгаа, учир нь өвлийн Олимпыг дүрслэж байгаа шуу дээ. Туулай  бол үнэхээр хөөрхөн амьтан. Ирвэс бол бас л ойлгомжтой тэр чинь цасны барс шуу дээ. Түүнийг харахаар л өвөл өөрийн эрхгүй санаанд орж байгаа юм. Түүнээс гадна энэ бол маш ховор амьтан түүнийг хайрлан хамгаалах хэрэгтэй. Бүх тамирчдын хувьд бэлгэ тэмдэг асар их үүрэг гүйцэтгэдэг. Энэ гурван бэлгэ тэмдэг манай тамирчидад амжилтын дээдийг авчирна гэдэгт найдаж байна гэж Мария Киселева хэллээ.Сочийн  Олимпт нэг бус хэд хэдэн бэлгэ тэмдэг бий болж магадгүй гэж бух оросын уралдаан эхлэхийн өмнө Зохион байгуулах хороонд анхааруулсан билээ.Үнэхээр ч сонголт хийхэд хангалттай байлаа. Гурван сарын дотор уралдааны сайтад 24 мянга гаруй зураг явуулсан байлаа. Шүүгчид 11 зургийг сонгож авсан юм. Олон нийтийн санал судлаачдын үзсэнээр ихэнх оросууд  дуртай байсан Өвлийн өвгөн уралдааны эхний шатанд хасагдлаа. Орос ардын үлгэрийн баатрыг жагсаалтаас хасах нь зарчмын асуудал байсан юм.  Хэрвээ тэрээр ялсан бол Олон улсын олимпийн хорооны өмч болох байсан юм. Тэгвэл Орос улс Шинэ жилийн гол билиг тэмдэгээсээ салах байсан юм. Ялагчдын хувьд гэвэл тэдний төлөө 62% нь саналаа өгсөн байлаа. Ирвэс эхнээсээ л тэргүүлэгчдийн эгнээнд байсан юм. Энэ амьтаныг Сочи хотын оршин суугчид сайн мэддэг юм. Сочи хотын ойролцоохи Кавказын дархан цаазтай газар 2009 оноос эхлэн энэ цоохор араатаны тоо толгойг сэргээх гайхамшигтай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Ерөнхий сайд Владимир Путин ирвэсийг ихэд дэмжиж байсан нь илэрлээ. Энэ хүчирхэг, хурдан хөдөлгөөнтэй сайхан араатан Сочи-2014-ийн бэлгэ тэмдэг байх нь надад таалагдаж байна гэж тэр мэдэгдээд хүний гэм буруугаас болж устаж үгүй болж байсан амьтныг сэргээх билиг тэмдэг болно гэж Владимир Путин тэмдэглэлээ. Паралимпийн тоглолтын бэлгэ тэмдэгээр Галын дөлөн хүү, Цасан охин хоёрыг сонгож авсан байна. Тэднийг паралимпийн аваргууд сонгож авчээ. «ОУ-ын түүхэнд анх удаа болох Паралимпийн тоглолт хөгжлийн бэрхшээлтэй сая сая хүмүүсийн амьдралыг сайн тийш нь өөрчлөхөд туслана. Энэ уран зөгнөлийн дүрүүд үнэхээр хязгааргүй боломжтой бөгөөд манай ирээдүйн аврагуудыг дэмжиж чадах ба ОУ-д паралимпийн спортыг хөгжүүлэхэд туслаж чадна» гэж ОУ-ын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Терентьев бэлгэ тэмдэг сонгож авсан явдлыг тайлбарлахдаа мэдэгдлээ.Уралдааны төгсгөлийн шатанд гарч ирсэн бэлгэ тэмдэгийг зохиосон хүмүүс шагналын оронд өвлийн Олимпийн тоглолтын нээлтийн болон хаалтын ёслолын ажиллагааг үзэх тасалбар хүлээн авах болно.