ОХУ-ын Онц байдлын онгоцууд Ливийн эмх замбараагүй байдал газар авсан нутаг дэвсгэрээс 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ.Тэдний дунд 341 оросын иргэд байв. Рас-Лануфт /Ливийн хойд хэсэг/ хотод мянга орчим орос болон бусад орны иргэд зорчигч тээврийн“Гэгээн Стефан -II”  усан онгоцыг хүлээж байна.Төлөвлөсөн ёсоор уг онгоц  өнөөдөр далайд гарах ёстой юм.  42 жил улс орныг удирдасан  Муаммар Каддафийг огцруулах эсэргүүцлийн жагсаал Ливийн орон нутгаар  2-р сарын 15- наас эхэлсэн юм. Олон улсын байгуулагуудын мэдээлсэнээр хүчний байгуулагуудтай хийсэн мөргөлдөөний улмаас 2 мянга орчим хүн амиа алдаж, 4 мянга орчим хүн шархаджээ. Гадаадын улс орнууд  тус улсаас олон тооны  иргэдээ нүүлгэн шилжүүлсээр байна.