АНУ , Өмнөд Солонгостой  хамтран  явган цэргийн болон  далайн , агаарын цэргийн томоохон хэмжээний хээрийн сургуулийг эхэллээ. Энэ тухай Франс Пресс агентлаг цэргийнхний хүрээний өөрсдийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Энэ арга хэмжээнд өмнөдсолонгосоос 200 мянга орчим, америкийн  талаас 13 мянган цэрэг оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Цэргийн ажиллагаа нь хоёр шаттай явагдан 4-р сарын 30 нд дуусах аж. Үүний өмнө БНАСАУанхааруулагтаа: хэрэв өдөөн хатгалга хийх тохиолдолд Өмнөд Солонгосын нийслэл Сеүл хотыг галдан шатаана” гэж мэдэгдэсэн юм. Хоёр солонгосын харилцаа нь өнгөрсөн жилийн 3-р сард Шар далайд өмнөдсолонгосын цэргийн “Чхонан” онгоц сүйрсэний дараа үеэс  хурцадсан юм. Өнгөрсөн оны 11-р сард БНАСАУ, Өмнөд Солонгосын маргаантай хилийн зураас болох Йонпхендо арлуудын ойролцоо  сүүлийн хагас зуунд гараагүй том хилийн сөргөлдөөн болсон юм.