Лимасоль хотод болсон орос хэлтэй иргэдийн бага хурал оросуудыг киприйн нийгэмлэгт интеграцчлах нь гэсэн гол сэдэвтэй байлаа. Хоёр орны соёлыг нэгтгэхээс биш салгах ёсгүй гэж форумд оролцогчид үзэж байгаа юм байна. Кипрт орос хэлтэй иргэд 60 мянга амьдардаг бөгөөд тус улсын хүн амын 8%-ийг эзэлдэг юм. Тэдний мянга гаруй нь орон нутгийн дээд сургуулиудад орос хэл сурч байгаа бөгөөд 3000 гаруй кипрчүүд ЗХУ-ын БН улсуудын болон ОУ-ын их дээд сургуулиудыг дүүргэсэн юм. Кипрт ойрын үед Оросын төв нээхээр төлөвлөж байна.