Ливийн сөрөг хүчин шилжилтийн засгийн газар байгуулж байна. Энэ засгийн газар 3 сар ажиллах бөгөөд энэ хугацаанд шинэ төрийн тэргүүн сонгох ардчилсан сонгуульд бэлтгэх ёстой гэж тус засгийн газрын тэргүүн Хууль зүйн яамны сайд асан Мустафа Абдель Жалиль “Аль Жазира” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түр засгийн газар Бенгази хотод байрлаж байгаа бөгөөд засгийн газрын гишүүнээр цэргийн болон жирийн иргэд сонгогдсон байна.