Иргэдийнхээ эсрэг цэргийн хүч хэрэглэсэн Ливи улсын төр засгийг ОУ шүүмжилж байна гэж ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр Ливийн ГХЯ-ны сайд Муса Кусатай утсаар ярилцахдаа, ОУ дэлхийн хамтын нийгэмлэгийн хамт гадаадын болон өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хүмүүнлэгийн эрхийг дагаж мөрдөх, хүний эрхийг хүндэтгэхийг Триполиос шаардаж байна гэж мэдэгдсэн байна. Яриа хэлэлцээ хийхэд бэлэн, хамгийн нээлттэй байдлыг харуулна гэж Куса мэдэгдснээ ажил хэрэг болгох хэрэгтэй гэж Лавров тэмдэглэлээ. Өөрийн улсын иргэдийг хэлмэгдүүлэх ажлаа зогсоохыг Муаммар Каддафигаас шаардсан НҮБийн АЗ-ийн урьд шөнө баталсан тогтоолыг дагаж мөрдөх хэрэгтэй.