Тэд шүлэг уншиж, дуу дуулж, хэлний дурэм болон дуудлагаар жижигхэн шалгалтын даалгавар биелүүлж, бяцхан жүжиг тоглож байна. Энэ бүгдийг орос хэл дээр хийж байгаа юм. Москвад 2-р сарын 25-нд гадаадын хүүхдүүдэд зориулсан “Орос хэлээр ОУ-ын тухай” олон улсын орос хэлний олимпиад гараандаа орлоо.

Н. Казахстан, Киргиз, Узбекстан, Түрк, Их Британ, Итал, Герман, Франц болон бусад улсуудаас ирсэн 300 гаруй хүүхдүүд энэ олимпиадад оролцож байна. Ийм тэмцэл анх удаа болж байна гэж тус олимпиадын зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Владимир Сорокин манай радиод ярилцлага өгөхдөө хэлээд:  «Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургууль гадаадын хүүхдүүдийг урьж ийм олимпиадыг зохион байгуулдаг юм. Гадаадад орос хэлийг сонирхох, орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд энэ маш чухал ач холбогдолтой байсан юм. Орос хүүхдүүдэд зориулсан ийм олимпиадыг Москвад зохион байгуулж байгаагүй юм. Ийм олимпиад нь маш цаг үеэ олсон зүйл болж байгаа юм. Элчин сайдын яамдын сургууль бүр орос хэлийг гүнзгий сурч чадахгүй байна, жишээ нь британын элчингийн сургууль хамгийн наад захын энгийн сургалтыг явуулж байна. Орос хэл соёл иргэншлийн хэл байгаасай гэж бид хүсэж байна. Ийм учраас манай уралдаан яруу найраг, хөгжим, дууны мэдлэгийг бас анхаарч үзэж байна. Хүүхдүүд өөрсдийн хэлний мэдлэгээс гадна уран сайхны ур чадвараа бас үзүүлж чадах юм. Тэд өөрсдийн зурсан зураг болон авсан фото зургаа тайлбарлах ёстой. Энэ бүхэн соёлын өргөн төлөвлөгөөг ойртуулах ёстой юм» гэж тэр ярилаа.

 “Би Орос орныг зурж байна” уран сайхны уралдааны үзүүлбэр, “Би Москва хотоор алхаж явна” фото зургын уралдаан, “Орос орноор ая дуутай хамт” дууны уралдаан, “Агуу их орос үг минь” уран уншлагын уралдаан, “Орос хэлний их мэдлэгтнүүд” гэсэн таван хэсэгт энэ олимпиад хуваагдаж байгаа юм. Хүүхдүүд нэгэн зэрэг хэд хэдэн уралдаанд оролцох боломжтой. Бага ангийнхан зураг дууны уралдаанд өрсөлдөх бол ахлах ангийнхан хэлний дүрэм дуудлагаар мэдлэг чадвараа харуулах болно. Оросын яруу найрагчдын шүлгийг хичнээн ч уншиж болно. Киргизээс ирсэн Перизд 1-р ангиасаа эхлээд москвагийн нэгэн сургуульд сурч байгаа бөгөөд орос хэлийг эх хэл шигээ мэддэг юм. Тэрээр “би Юрии Никишиний Москвагийн тухай шүлгийг бэлдсэн” гэж хэлээд: «Москва, Орос орон. Улаан үүд, Москва, Орос орон Улаан хаалга, Тверийн цэцэрлэгт гудамж, Садовын цагираг. Сүм хийдийн алтадсан орой. Перизадтай хамт Казахстаны Темирлан сурдаг юм байна. Манай сургуульд 26 үндэстний хүүхдүүд суралцдаг гэж тэр ярилаа. Хэрвээ орос хэлгүй бол бид хоорондоо ярилцах ямарч боломжгүй юм. Түүний орос хэлний мэдлэг нь амжилт бүтээлтэй хүн болоход нь тус болно» гэж тэр үзэж байна. Олимпиадад оролцож байгаа ихэнх хүүхдүүд өөрийн мэргэжлийн амжилтыг орос хэлтэй холбон үзэж байна. Түркийн 15 настай Фатих Аккан хүү юу гэж ярьсныг сонсоё: «Бид Москвад зургаан жилийн өмнө ирсэн. Миний аав түркийн “Жихан” агентлагын сурвалжлагч. Орос хэлийг гурван жил сурч байна. “Атлантик” төвд 2 жил суралцаж байна. Москва маш гоё түүхэн хот болохоор надад их таалагддаг. Орос хэл маш баялаг хэл. Москвагийн Их сургуульд сурч хэлний шинжлэлч болохыг хүсэж байна. Аав шигээ орчуулагч юм уу сурвалжлагч болохыг хүсэж байна» гэж тэр ярилаа. Уралдаан бүрийг таван өөр бүрэлдхүүнтэй бие даасан шүүгчид шүүх болно. Хүүхдүүд ярьж байгаа болон уншиж байгаа зүйлээ ойлгож сэтгэлээсээ хийж байгаа гэдэг нь гол баримтлах зүйл болно гэж Москвагийн нээлттэй их суургуулийн багш, шүүгчийн гишүүн Людмила Костылева ярьж байна. “Хүүхдүүд орос хэл, орос соёлыг өөртөө нээхээс гадна өөрийнхөө ямар нэг зүйлийг нээх нь” уралдааны гол зорилго гэж тэр үзэж байна. Хүүхдүүд 3-р сарын 12-нд сүүлчийн сорилтыг давах ба 3-р сарын 17-нд ялагчдыг шагнаж гала концерт тоглох юм. Хэн ч бэлэггүйгээр явахгүй бөгөөд бүх хүүхдүүдэд “Орос хэлээр ОУ-ын тухай” олимпиадад оролцсон гэсэн гэрчилгээ гардуулна гэж зохион байгуулагчид