Афганистанд парламентын сонгуулийн сонгогчдын саналыг 34 мужаас 12-т нь тоолж байна. Өнгөрсөн оны 9-р сарын 18-нд болсон сонгуулийн дүнг мөрдөж байгаа Тусгай шүүн таслах газар энэ ажиллагааг явуулж байгаа юм. Жишээ нь Нуристан мужид аюулгүй байдлын үүднээс ихэнх сонгуулийн хэсгийг хаасан байна. Афганы парламентын одоогийн доод танхим Уолеси Жиргагийн депутатууд, тэдний гуравны нэг нь хээл хахууль авсан,  саналыг гуйвуулсан гэсэн Ерөнхий прокурор болон Тусгай шүүн таслах газрын шийдвэрийг эсэргүүцэж байна.1-р сарын 26-нд албан ёсоор ажлаа эхэлсэн доод танхим одоо болтол даргаа сонгож чадахгүй, төрийн ямарч ажил эрхлэхгүй байна.