Хэрвээ Өмнөд Солонгос, АНУ хамтарсан хээрийн сургууль хийх юм бол  хариуд нь цэрэг дайны цохилт өгнө гэж БНАСАУ сүрдүүллээ. Сөүлийг “галан тэнгист” живүүлнэ гэж Пхеньянийн албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна. Хээрийн сургууль 2-р сарын 28-нд эхлэнэ гэж үзэж байгаа юм. Пхеньяны эсрэг сэтгэл санааны дайн хийж байгаа Өмнөд Солонгосын хил орчмын нутгуудыг бөмбөгдөнө гэж БНАСАУ урьд нь мэдэгдэж байсан юм. Цэрэгжилгүй бүсийн дагуу агаарын бөмбөлөг хөөргөж ухуулах хуудас, америкийн доллар хаяж байна. Мөн чанга яригчаар суртал ухуулагын нэвтрүүлэг явуулж байна.