2014 оны Сочийн өвлийн Олимпийн сахиус тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгайн бамбарууш, Туулай гурвыг сонголоо. 2-р сарын 26-ны орой дууссан санал асуулгын дүнг 1-р сувгын “Сахиус тэмдэг. Сочи-2014. Бариа” хөтөлбөрөөр зарлаллаа. Уралдааны төгсгөлийн шатанд сахиус тэмдэг бүрт тусгай утасны дугаар өгсөн бөгөөд энэ дугаараар оролцогч бүхэн утасдах буюу мессеж явуулах боломжтой байлаа. 2014 оны паралимпын тоглолтын сахиус тэмдэгээр Галын дөлөн хүү, Цасан охин хоёрыг сонгосон байна.