Хойд Кавказын Нальчик хотод алан хядах ажиллагааны эсрэг дэглэм тогтоолоо. Энэ дэглэмийн дагуу нийгмийн хэв журам сахиулах хамгаалалтыг хүчтэй болгох, баримт бичиг шалгах, тээврийн болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах болсон байна. Алан хядагчдыг хоргүй болгох, эрж хайхад энэ арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай юм. 2-р сарын 18-нд арав гаруй дээрэмчид Нальчик хотод нэвтэрч Холбооны аюулгүй байдлын байшин болон авто машин шалгалтын 2 газрыг буудаж, рашаан сувилалын газрын нутаг дэвсгэрт гранат дэлбэлсэн байна. Азаар хүний амь хохироогүй байна, дээрэмчид нуугдаж амжжээ.