Ливийн тэргүүн Муаммар Каддафи болон түүний гэр бүлийн гишүүд, ойрын хамтран зүтгэгчдийг улс орноосоо явахыг хориглосон хориг арга хэмжээг НҮБ-ийн АЗ авлаа. Зохих тогтоолыг урьд шөнө сайшаасан байна. Мөн АЗ-ийн шийдвэрээр Ливи улсад бүх төрлийн зэвсэг худалдахыг зогсоосон бөгөөд энэ улсад энгийн номхон иргэдийн амь насыг хохироосон хэргийг мөрдөн байцаахыг Олон улсын эрүүгийн шүүхэд даалгасан байна. ОУ тус тогтоолыг дэмжиж байгаа бөгөөд энэ хямралаас гарахад нь ливийн ард түмэнд туслахад бэлэн байна. Тус улсыг 42 жил удирдсан Муаммар Каддафиг төрийн эрхээс зайлуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал 2-р сарын 15-наас эхэлсэн билээ. НҮБ-ийн мэдээгээр аюулгүй байдлын хүчинтэй мөргөлдсний улмаас мянгаад хүн амь насаа алдаж 4000 гаруй хүн шархадаад байна.