Манай гаригийн ихэнх ургамлын төрлүүдийг Шпицберген бүлэг арлууд дээрх дэлхийн томоохон үр тарианы дээж хадгалах агуулахад цуглуулжээ. 120 метрийн гүнд ухсан нүсэр том агуулах нь дэлхийн сүйрэл, цөмийн дайн, хэт дулаарал болон газар хөдлөлтийг ажирахгуй даван туулах ёстой юм. Хойд туйлаас 1000 км зайтай орших энэ агуулахыг гурван жилийн өмнөө байгуулжээ. Тэнд үрийн хагас сая орчим загвар хадгалагдаж байгаа. Үүнийг санаачлагч нь Норвег улс юм. Төслийг Билл Гейтс санхүүжүүлэн, Рокфеллерийн сан  болон дэлхийн хэд хэдэн баячууд дэмжжээ. Төсөл гүйцэтгэгч нар холын ирээдүйг  болон дэлхийн цаг агаарын өөрчлөлтүүдийг санаанд оромгүй сүйрлийн дүр зургаар 200 жилийг харж хийжээ. Ингээд Шпицбергенийг сонгосон нь учиртай, мөсөн  үеийн бүрхээс хайлавал энд огт хүрэхгүй, яагаад гэвэл энэ газар нь хоёр туйлаас өндөр газар оршидог. Үрийн хадгалалтад Шпицбергений соёл иргэншилээс хол явдал шууд холбоотой. Хэрвээ төхөөрөмж эвдэрхэд хүрвэл мөнхийн мөслөг байдал нь агуулахад хүйтэн хангалттай өгнө. Түүнчлэн зарим нэг онолчид нууц агуулах байгуулсан тухай анхны хувилбарыг хэвлэлээр дэвшүүлээд байна. Тухайлбал, хэрэв биологийн дайн гарч, засгийн эрхийг авах тохиолдолд, тэр үед ертөнцийн бүх ургамал устаж үгүй болсон байх юм. Энэ бол дэмийрэл – гэж “Крестьянские ведомости”  хэвэлийн компаний Ерөнхий захирал Игорь Абакумов ярьж  байна. Хүн төрлөхтөн нь нутаг дэвсгэрээ тойрон ургаж байдаг   ургамлын дээжүүдийг авч үлдэх ёстой. Энэ нь илүү сайн төрлийг судлан гаргахад чиглэгдэж байдаг юм. Орос улсын академич Вавилов тухайн цаг үедээ өнөөг болтол дэлхийд  хосгүй үрийн цуглуулга хийсэн байдаг. Уг цуглуулга Дэлхийн II Дайны үеийн Ленинградын бүслэлтийг хүртэл даван туулсан юм. Тэр цуглуулгыг их өлсгөлөнгийн үед ч идээгүй юм шүү. Хүмүүс энэ цуглуулга ямар их үнэ цэнэтэй, ач холбогдолтой гэдгийг мэдэж байсан нь тэр. Норвег улс дэлхийн үрийг хадгалах агуулах барьсанд надад их таатай байна. Энэ нь манай Вавиловын цуглуулгыг хадгалан хамгаалагчдын хувьд дохио болох байх гэж бодож байна.  Ийм ажлыг өргөтгөн, сайжруулан, санхүүжүүлэх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл одоо үед генетикийн хувьд өөрчлөгдсөн олон үр тариа бий болсон. Тэдгээрийг хэрэглэсний үр дагаварыг хүн төрөлхтөн одоо тийм сайн ойлгохгүй. Вавиловын, норвегийн цуглуулгуудад эндемик-үрүүд бий. Жишээ нь: эрдэнэ шишийн үр нь – Мексикээс авчирсан, эндемик буюу зэрлэг үр. Эдгээр сорт нь хамгийн хүчтэйд ордог. Үүнийг хаана ч тарьж болно, ургана.  Ийм үрүүдийг эрлийзжүүлсэнээр  хүн амын хүнсний хэрэглээг их хэмжээгээр хангах цоо шинэ сортын эрдэнэ шиш, улаан буудай болон янз бүрийн будаа гаргаж авдаг. Энэ жил Шпицбергений цуглуулгыг Перугийн төмсний 1500 төрлийн үрээр баяжуулсан. “Андын уулын цаг агаарын өөрчлөлт нь тэндэхийн фермерүүдэд уламжлалт аж ахуйгаа хөтлөхөд нь  аймшиг занал хийж байна. Арктик руу үрийн дээж  илгээж байгаа явдал бол төмсний олон төрлийн сортыг хадгалах баталгаа юм” – гэж Перугийн эрдэмтэн Алехандро Аргумедо ярьж байна. Шпицбергений агуулах нь дэлхийн зориулалттай. Ургамлын олон нэр төрөл нь цаг агаарын ямарч нөхцөлд  ирээдүйн хүмүүсийн  маань  үнэт зүйлс байх юм.