Шанхайн хамтын ажиллагааны байгуулага өөрийн боловсролын сүлжээгээ өрнүүлж байна. Cонирхол татахуйц боловсролын төсөл-ШХАБ-ын сүлжээний их сургуульд харагдахуйц шинж тэмдэгтэй болж ирлээ.  Анх 2007 онд Владимир Путин энэ сургуулийг байгуулах тухай саналыг гаргасан юм.  ШХАБ-ын Их сургууль гэж юу байдаг болон бусад сургуулиудаас юугаараа онцлогтой болохыг бидэнд манай сурвалжлагч Александр Мамичев ийнхүү тайлбарлалаа. Боловсролын шинэ бүтцийн гол зүйл нь – сүлжээний томоохон зарчим юм. ШХАБ-ын Их сургуульд төв байр гэж үгүй. Оюутнуудын сургалт нь нэг орноор хязгаарлагдахгүй аж. Жишээ нь: Оросын иргэд оросдоо, харин сургуулиа эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу Хятад, юм уу Казахстанд үргэлжлүүлж болох юм. Энэ нь бусад орны соёлыг илүү ойлгон таньж, евроазын сэтгэлийг нарийн ойлгох явдал юм. Төгсөгчид боловсролын хоёр диплом гардаж авна. Эхнийх нь өөрийн төгссөн сургуулиас, хоёр дахь нь сургалтаа үргэлжлүүлсэн бааз сургуулиасаа. Өөрөөр хэлбэл ШХАБ-ын диплом-Батламж юм. ШХАБ-ын Их сургууль нь тус байгууллагын тэргүүлэх бүх их, дээд сургуулиудыг өөртөө нэгтгэж байна. Энэ нь Хятад, Орос, Казахстан, Тажикстан, Киргиз болон Узбекистан улсын сургуулиуд юм. Төсөлд оролцохын тулд шалгаруулалт нь конкурсны үндсэн дээр явагдсан. Орос Улсын 15 их, дээд сургуулиуд, үүнд:  МГУ буюу Москвагийн Улсын их сургууль, Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн их сургууль, Москвагийн Улсын Олон улсын харилцааны дээд сургууль зэрэг орж байна. Хятадын 10 их, дээд сургууль орсон. Тус төслийг боловсруулсан хүний нэг Хятадын стратегийн шинжилгээ-судалгааны төвийн захирал Алексей Маслов ийнхүү ярьж байна. Сургалт нь 5 үндсэн мэргэжлээр 56 их сургуулиудад явагдана. ШХАБ-ын орнуудад илүү их эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд : нанотехнологи, IT-технологи, бүс нутгийн судлал, эрчим хүч болон эколог. ШХАБ-ын Их сургуульд албан ёсоор  үндсэн хоёр хэл үзнэ. Тэр нь орос, хятад хэл юм. Сургуульд элсэгч дээрх хоёр хэлний аль нэгнээр нь чөлөөтэй ярьдаг байх ёстой. Харин “бүс нутгийн судлалын” мэргэжлийг сонгосон оюутан нь хятад, орос хэл хоёрыг хоёулангий нь маш сайн эзэмшисэн байх шаардлагатай. ШХАБ-ын Их сургууль нь үндсэндээ ажилаа эхэлсэн. 2010 оны намар анхны оюутан, магиструудын шалгаруулалт үндсэн таван чиглэлэээр явагдсан. Энэ төсөл хэрхэн амжилттай болохыг цаг хугацаа л харуулна. ШХАБ-ын ИХ сургууль шиг иймээрхүү байгууллага одоогоор дэлхийд байгуулагдаагүй байгаа юм.