Ойрх-Дорнод, Хойд Африкийн орнуудад болж байгаа эмх замбараагүй явдал нь нефтийн зах зээлийг тэсрэхэд хүргэлээ. Иргэний дайны ирмэг дээр тулж ирээд байгаа Ливи улс нефть болон хийн  нийлүүлэлтээ зогсоосон. Түүний дүнд өнгөрсөн долоо хоногт нэг баррель Brent маркийн түүхий нефть 100 ам.долларт хүрч, баруун-техассын хөнгөн нефть 120 ам.долларт дөхөж очоод байна. ОПЕК-ийн орнуудад нефтийн нөөц бий. Гэхдээ хэрэв хувьсгалын энэ халуурал бусад “хар алтны” орнууд руу шилжвэл, дэлхий нийтэд нефтийн хямрал болно – гэж шинжээчид сэрэмжлүүлж байна. Ийм маягийн хямралын шинж тэмдэг түүхий эдийн зах зээл дээр аль хэдийнэ гарсан. Дэлхийн томоохон банкуудын шинжээчидийн урьдчилсан мэдээнүүд төдийлөн сайнгүй аж. Barclays Capital  нэг баррель 150 ам.доллар гэж байхад японы  Nomura банк бүр 220 ам. долларт хүрнэ гэж сүрдүүлсэн юм. Ингээд одоо нефтийн рейдерүүдийн оюун санаанд нь 1973 оны  нефтийн хямралын хий үзэгдэл явж байна. Тэр үед ОПЕК Египт, Сири хоёртой дайтаж байсан Израиль улсын эсрэг түүнийг дэмжисэн улс орнуудад хориг тавьж байсан юм. Үүний дүнд нефтийн үнэ 4 дахин өссөн байлаа.  Одоо байдал давтагдаж магадгүй байна. Гэхдээ эрх баригчдын хүссэн учраас биш, харин босогчдоос болж. Хэрэв эмх замбараагүй байдал нь Алжир, Нигэр болон ОПЕК-ийн гурван орон – Иран, Саудын Араб болон Арабын Эмират руу шилжих юм бол дэлхийн улс орон нефтьгүй үлдэнэ – гэж “Алор-Инвест”  хөрөнгө- оруулалтын шинжээч Дмитрий Лютягин үзэж байна: «Байдал иймэрхүү маягаар эргэх эрсдэл ер нь бол байдаг л даа. 2009 оны дүнгээр нефть олборлолтоороо Ойрх-Дорнод нь хоногт  24 сая орчим баррель олборлож байв. Энэ бол зөвхөн Ойрх-Дорнодод шүү дээ. Хэрэв бид жишээ нь Ливи, Нигэрийг авч үзэх юм бол энэ нь 4 сая баррель болох аж. Энэ нь дэлхийд олборлодог нефтэн бүтээгдэхүүний гурваны нэгтэй тэнцэх юм. Хэрвээ бид  эмх замбараагүй байдал нь Хойд Африкт төдийгүй, Иран  юм уу Саудын Арабт болвол, мэдээжийн хэрэг нийлүүлэлт мэдэгдэхүйц ихэснэ. Энэ бүгд нь биржийн худалдааны нефтийн үнэ болон гэрээнд тусгалаа олно». Үйл явдалын ингэж өрнөхийг Тунисын хувьсгалын үеэр шинжээчид урьчилан хэлж байсан. Гэхдээ энэ орон нь түүхий эдийн зах зээл дээрх чимээгүй тоглогч юм. Харин Египт бол томоохон тээвэрлэгч тул байдал өөр. Ливийн байдал  бүрч өөр: тэрээр ОПЕК-ийн гишүүн орнууд дунд нефть олборлолтынхоо хэмжээгээр 8  байр эзэлдэг. Эмх замбараагүй байдал гарахаас өмнө өдөр бүр бараг нэг сая зургаан зуун мянган баррель нефть олборлож байсан. Одоо 4 дахин багасаад байна. Экспорт бараг зогссон гэж үзэж болно. Нефтийн рейдерүүд бусад орнуудад энэ загвараар үйл явдал өрнөх вий гэдгээс айж байна. Эцсийн дүнд зах зээлийн оролцогчид эрсдэлтэй гэрээ хийж байна – гэж “Грандис Капитал” хөрөнгө оруулалтын компаний  шинжээч Тимур Хайрулин ярьж байна: «Энэ бүс нутаг нь дэлхийн нефть нийлүүлэлтэд нилээд чухал байрыг эзэлдэг. ОПЕК-ийн  орнуудад нефть олборлолтын 30% ноогдодог, харин бусад орнууд олборлолтыг шуурхай өсгөж төдийлөн чаддаггүй. Тиймээс эмх замбараагүй байдал улам бүр хүндэрвэл, нэг баррель нефть нь 120-130 ам. доллар элбэг  хүрнэ. Нефтийн зах зээлийн үнэ нь Каддафийн хоолойнуудыг дэлбэлнэ гэх сүрдүүлэг болон бусад бүс нутгийн эмх замбарааагүй байдалтай нарийн уялдаатай юм». Ливи улсад дэлхийн томоохон нефтийн компани: BP, Eni, Total, Statoil, Shell үйл ажиллагагаа зогсоогоод байна. Европын Холбооны эрх баригчид нефть нийлүүлэх өөр арга зам хайж байна. Ингэхдээ дан ганц нефть ч биш, мөн хийг ч бас. Итали улс нь ливийн цэнхэр түлшийг норвегийнхээр сольлоо. Энэ түүхий эдийн хомсдол нь бөөний зах зээл дээр ч өсөн нэмэгдэв. Хэрвээ ийм хандлага цаашид ч хадгалагдахад хүрвэл дэлхий нийтэд эдийн засаг  удааширч, хямралын хоёр дахь үе явагдаж мэдэх юм – гэж Тимур Хайруллин анхааруулж байна. Ихэнхдээ үнийн өсөлт нь нефьт импортлогч АНУ, Европ болон хөгжиж байгаа орнуудад, болон Хятад, Энэтхэгт сөргөөр  нөлөөлнө. Тэдгээр нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн зүтгүүр болж явдаг учраас нефтийн үнэ өсөхөд эдийн засаг бас саармагжина. Мэдээгийн хэрэг эцсийн дүндээ дэлхийн эдийн засагт  энэ бүхэн сөрөг нөлөөтэй. Ялангуяа, одоогийн үед дэлхийн эдийн засгийн 2-5%, нефтийн бүтээгдэхүүнийг олж авахад зориулагдаж буй. Нефтийн үнийн өсөлт нь үйлдвэрийн металлын үнийн өсөлтийг бас дагуулдаг байна. Энэ нь үйлдвэрлэгчдийн  хувьд бол нэг их таатай мэдээ яав ч биш юм. Одоо ОПЕК-ийн байр суурийг ихэнх орнууд ажиглаж байна. Хойд Африк, Ойрх-Дорнодын орнуудын эрх баригчид  нефтийн мөнгөөр тэдгээр босогчдыг нучин дарахыг оролдож байна. Жишээ нь: Кувейтэд төрийн албан хаагч болон  цэргийнхний цалинг хоёр дахин нэмж, бусад иргэдийг нийтийн орон сууцны үйлчилгээний зардлаас чөлөөлөв. Гэхдээ ийм өгөөмөр зан нь эрх баригчдыг мухардалд оруулж мэднэ. Нийгмийн зардлыг нэмсэн нь улс орныг  нефтийн орлогоос илүү  их хараат болгох юм. Түүхий эдийн ямарч хэлбэлзэл нь ирээдүйд хүргэх, эсвэл нийгмийн эмх замбараагүй байдалд аваачих аж.