Оросын Алс Дорнодоор ажлын аялчлал хийж байгаа,  ОХУ-ын  БХЯ-ны сайд Анатолий Сердюков «Оросын цэргүүдийг курилын Кунашир, Итуруп хоёр арал дээр байрлуулна» гэж мэдээлэв. Түүний хэлснээр  тэнд  цэргийн хоёр хотхонд  их бууны дивизийг байрлуулж, түүнийг холбооны болон радиоцахим хэлбэрийн шинэхэн системуудээ, радиолокацийн  станцудаар  бэхжүүлнэ.  Кунашир, Итуруп  арлууд бол  Япон улс өнгөлзөж байгаа  өмнөд курилын 4 арлын хоёр нь юм. Эдгээр арал хүүчин ЗХУ-ын бүрэлдэхүүнд дэлхийн 2-р дайны дараа орсон билээ. Үг  шийдвэрийг олон  улсын  гэрээнүүдээр батласан  юм.