Оросын  компаниудтай  гэрээгээр Ливи улсад  ажиллаж байсан  гадаадын болон оросын иргэдийг  нүүлгүүлэхийн тулд  Рас-Лануф  боомтод «Ариун гэгээн Стефан» хэмээх гаталга-завь орох  эсэх  асуудлыг  Оросын  Онц байдлын яам  оросын ГХЯ-тай хамт  Ливи улстай  хэлэлцэж байна. Тус  гаталга-завь  Ливийн  тэнгисийн  65 милийн бүсэд өнөө шөнийн дундад  хүрнэ. Ливийн тэнгисийн  булангаар хүмүүсийг нүүлгүүлэх хувилбарыг бас боловсруулж байна. Оросын Онц байдлын яамны  нисэх онгоцнууд  шаардагдвал Ливид нислэг хийхэд бэлэн байна. Оросын нисэх онгоцнуудаар  тус улсаас сүүлийн 3 өдөр  гаргасан 481 хүний 330  нь оросын иргэд юм. Триполи хотод болон ливийн  тэнгисийн буланд  оросын  2 нисэх онгоц  бас очно.