Японы ГХЯ-ны сайд Сэйдзи Маэхара парламентын төсвийн хорооны хуралдаан дээр түүний тэргүүлж байгаа кабинет нь  Орос Улсын  Өмнөд Курилын цуваа дөрвөн арал дээр хэрэгжих  хөрөнгө оруулалтын төслийг судлаж байна гэв. Ингэснээр сайд анх удаа түүний толгойлж байгаа байгууллага энэ чиглэлээр ажиллаж байгаа тухай мэдэгдэв. Орос Улсын Өмнөд Курилын нутгийг эзэмшихэд хамтран хөрөнгө оруулах санал эхний үед Японы зүгээс тэдгээр арлууд дээр  Оросын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн хэрэг гэж үзэн албан ёсны Токио  байр сууриа илэрхийлж байсан юм. Гэсэн хэдий ч Орос Улсын дээрх арлуудын хөрөнгө оруулалтад оролцож хамтрах саналыг Хятад болон Өмнөд Солонгосын бизнесын хүрээнийхэнд тавьсаны дараа японы улс-төрчид энэ асуудалд төдийлөн хатуу байхаа болив.