2-р сарын 26-нд Оросын Үнэн алдартны шашин “Их мацагаас” долоо хоногийн өмнө буюу өнөөдөр Эцэг, эхийн бямба гаригийг тэмдэглэж байна. Энэ өдөр бурхан болсон эцэг, эхээ дурсан санадаг өдөр юм. Сүм хийдүүдэд нас барсан хүмүүст буяны мөргөл үйлдэдэг аж. Энэ бол маш эрт үеийн зан заншил бөгөөд бүр христийн шашин бий болсоны энхний зуунд гарсан заншил. Эрт дээр цагаас эцэг, эхийн бямба гаригаар сүсэгтэн олон сүмд гэртээ бэлтгэсэн чанамалыг / цагаан будаа, улаан буудайн аль нэгийг үзэмтэй хольж чанана / чихрийн хамт авчирдаг. Авчирсан идээ будаагаа тусгайлан зассан ширээн дээр тавьж лаа асаадаг юм. Энэ өдөр мөн эцэг, эхийнхээ газар дээр очидог.