Ливийн удирдагч Муамар Каддафи өөрийн талынханд “Дайснаа ялан дийлнэ” гэж амлажээ. 2-р сарын 25-нд Триполи хотын төвд орших “Ногоон талбайд” хэдэн мянган хүн цугларчээ. Савхин пальто, чихтэй өвлийн малгай өмссөн Каддафи тэднийг Ливи улсыг, бас нефтээ хамгаалахыг уриалсан байна. “Хэрэв шаардлагатай бол бүх зэвсэгтэй агуулахыг эх орноо хамгаалагчдын өмнө онгойлгоно” гэж  тэр амлалаа. Ливийн удирдагч гадаадын улс орнуудыг тус улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох оролдлогыг сэрэмжлүүллээ. “Бид Барууны орнуудад ялагдал хүлээлгэнэ, үүнийг бид урьд нь нэг бус удаа хийж байсан”, – гэж тэр цохон тэмдэглэв.