Иракд “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчдын нэг Ноаман Сальманыг устгажээ. Энэ тухай 2-р сарын 25-нд Багдадын аюулгүй байдлын хүчний төлөөлөгч мэдэгдэв. Абу Сулейман нэрээр алдаршисан Сальман нь “Аль-Каида ”  бүлэглэлийн бүтцэд ордог “Ирак дахь Исламын улс” бүлэглэлийн цэргийн удирдагч албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Багдад хотоос баруун зүгт  орших Хит хотод иракийн аюулгүйн зөвлөлийн хүчний хэнтэй хийсэн  тулалдааны үеээр алагджээ. Энэ арга хэмжээнд америкийн цэргүүд оролцоогүй байна.