Сочийн олимпийн барилга байгууламжийн эдийн засгийн асуудлуудыг оросын төлөөлөгчид  Найробид  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ахим Штанертэй хийсэн уулзалтынхаа үеэр ярилцлаа. Эхний бөгөөд хамгийн чухал асуудал нь Сочийн олимпийн барилга байгууламжийг барихдаа Орос Улс экологийн хэм хэмжээг бүрэн хангахын тулд ямар арга хэмжээнүүдийг авч байгаа тухай байв. Олимпийн объектууд нь олон улсын “ногоон стандартаа” тулгуурладаг юм. Түүгээр үндсэндээ 202-оос 150  барилга  болон үүн дээр нэмэгдэж 10 гаруй объектууд олон улсын өндөр шаардлагад нийцэх ёстой аж. Ойрын үед, хэдэн сарын дотор оросын тал нь Сочи хотын байгаль орчны нэгдсэн системын мониторингийн ажлыг дуусах юм байна.