НҮБ-ын Аюугүйн Зөвлөл Ливийн байдлаар тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Баримт бичигт тус улсад зэвсэгийн хориг тавих болон ливийн удирдагчдын банкны активийг хөдөлгөөнгүй болгох тухай  саналууд агуулагдаж байгаа аж. Түүнчлэн төсөлд  Ливид энгийн  номхон ардуудын эсрэг хүч хэрэглэж байгаа явдлыг хүн төрлөхтний эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үзэхийн зэрэгцээ  Гаагийн олон улсын шүүхэд шүүн таслуулахаар нөхцөл бүрдээд байгааг тэмдэглэж байна. Тогтоолын агуулгыг эцсийн байдлаар нь өнөөдөр санал хураана.2-р сарын 15-нд Ливид эхэлсэн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Үүний дүнд тус улсад 2 мянга орчим хүн амь насаа алдасны дотор гадаадын иргэд ч  байжээ.