Орос улс нь Ливийн эрх баригчдыг байдлыгцаашид  хурцатгахгуй байж, энгийн номхон ардуудыг хядахгуй байхыг уриалж байна. Эс тэгвээс тэдний явуулж байгаа  үйл ажиллагааг  гарч буй үр дагаварын нэгэн адил мэргэшсэн гэмт хэрэг гэж үзэх аж. Энэ тухай Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэлдээ цохон тэмдэглэв.  “ Москва Ливид болж буй үйл явдлыг сэтгэл зовнин ажиглаж байна” гэж баасан гаригт энд тараасан мэдэгдэлд дурьджээ. Уг мэдэгдэлд “ хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дээр гарсан  хамгийн харамсалтай зүйл бол олон хүний амь эрсэдсэн явдал гэж “ онцлон тэмдэглэжээ. “  Энгийн номхон ардуудын эсрэг эрх баригчдын хүч хэрэглэж байгаа явдал нь туйлын жигшүүртэй хэрэг” гэж уг баримт бичгт тайлбарлажээ. Түүнчлэн уг баримт бичигт Ливийн эрх баригчдыг болон улс-төрийн зүтгэлтнүүдийг тэвчээр хатуужил гаргахыг уриалсан байна“.