Ливид болж байгаа эмх замбараагүй байдал нефтийн зах зээлд оролцогчдыг сандаргаж байна. Brent  маркийн нэг баррель түүхий нефть 100 доллар, харин баруун-техассын хөнгөн нефтийн үнэ 116 долларыг давж гарав. Трейперүүд Ливийн нефть олборлолт бүр мөсөн зогсох болон хомсдол  үүсэхээс болгоомжилж байна. Шинжээчид одооноос хэрэв  Каддафийг огцруулах босогчдын тэмцэл ямар нэгэн хугацаагаар үргэлжлэх юм бол нефтийн үнэ бүр 200  доллар хүрч мэднэ. Тунисын хувьсгалын үеээр  шинжээчдийн хэлж байсан биелэгдэж  эхэллээ. Эмх замбараагүй байдал Ойрх-Дорнод, Хойд Африкийн шинэ бүс нутгуудыг хамран, үнийн өсөлт хаданд гарлаа. 2008 оны 8 сарын  хямралын үед ч ийм байгаагүй. ОПЕК—ийн гишүүн орнуудын  дунд Ливи нь хар  алт олборлолтоор 8-р  байранд ордог.  Эмх замбараагүй байдал гарахын өмнө тус улсад өдөр бүр хагас сая баррель  нефто олоборлож байсан нь дэлхийн үйлдвэрлэлийн 2 % юм. Одоо ихэнх уурхайнуудад олборлолт зогссон  байна. Энэ тохиолдолд  түүхий эдийн үнийн өсөлт мэдээж хэрэг нэмэгдэсээр байна гэж хөрөнгө оруулалтын  “Грандис Капитал”компаний  шинжилгээ судалгааны хэлтсийн дарга Тимур Хайрулин ярьж байна. «Энэ бүс нутаг бол  дэлхийн нефть нийлүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг.ОПЕК-ийн  орнуудад  30 % ноогддог, харин бусад орнууд олборлолтоо шуурхай нэмэгдүүлэх чадваргүй.  Тиймээс хэрэв эмх замбараагүй байдал нь цаашид улам  гүнзгийрэх юм бол магадгүй үнийн өсөлт 120-1340 доллар элбэг хүрнэ. Зах зээл Каддафийн  хоолойг дэлбэлэх аюул заналыг тооцож байна. Бусад орнуудад эмх замбараагүй байдал гарах  эрсдэл их байна. Ливи улсад дэлхийн томоохон нефтийн компани: BP, Eni, Total, Statoil, Shell үйл ажиллагагаа зогсоогоод байна.  Европын Холбооны эрх баригчид нефть нийлүүлэх өөр арга зам хайж байна. Ингэхдээ дан ганц нефть ч биш, мөн хийг ч бас. Итали улс нь ливийн цэнхэр түлшийг норвегийнхээр сольлоо. Энэ түүхий эдийн хомсдол нь бөөний зах зээл дээр ч өсөн нэмэгдэв. Хэрвээ ийм хандлага цаашид ч хадгалагдахад хүрвэл дэлхий нийтэд эдийн засаг  удааширч, хямралын хоёр дахь үе явагдаж мэдэх юм» гэж Тимур Хайруллин анхааруулж байна. Ихэнхдээ үнийн өсөлт нь нефьт импортлогч АНУ, Европ болон хөгжиж байгаа орнуудад болон Хятад, Энэтхэгт сөргөөр  нөлөөлнө. Тэдгээр нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн зүтгүүр болж явдаг учраас нефтийн үнэ өсөхөд эдийн засаг  нь бас саармагжина. Мэдээийн хэрэг эцсийн дүнд  дэлхийн эдийн засагт  энэ бүхэн сөрөг нөлөөтэй. Ялангуяа, одоогийн үед дэлхийн эдийн засгийн 2-5 % нефтийн бүтээгдэхүүнийг олж авахад зориулагдаж буй.  Ливийн  эмх замбараагүй байдлаас болж гарсан зардлаа ОПЕК-ийн бусад орнуудаас нөхөж болох авч, яг одоогийн  байдлыг бүр тийм хямралд  орсон гэж хараахан үзэж болохгуй. Экспортлогчидод бол нефтийн өсөлт хүсэн хүлээж байга зүйл нь. Чухамдаа  Хойд Африкийн , Ойрх-Дорнодын эрх баригчид нефтээр олсон мөнгөөрөө хувьсгалын дөлийг унтраах гэж улайрч байна. Бүс нутгуудад ардчилалыг хөгжүүлэн, авторитар дэглэмийг авч хаяхын төлөө АНУ, ЕХ  мөнгө хаяж л байгаа. Хэрэв Саудын Арабд юм уу Арабын Эмиратад байдал хяналтаас гарах юм бол юу болох бол? Энэ нь 1973 оны нефтийн хямралаас илүү аймшигтай юм болж мэдэх юм.