Буриадын Верхняя Берёзовка дахь “Оранж хаус” амралтын төвд  Монголын  хамгийн том гэрийн дээд амжилтыг  - эвдэхээр сэджээ. Тэд диаметраар хамгийн том гэр барих гэнэ. Хамгийн том монгол гэр 26  метр диаметртэй байдаг бол Буриадад 28 метр байх юм байна.  Амралтын газрын удирдлага “ Золотая юрта”ийнхээ хамт Гинеесийн дээд амжилтын номонд орохоор шийджээ.  “Золотая юрта” буюу  “Алтан гэр” хүлээн авалтын өргөө нь 600-700 хүн нэгэн зэрэг хүлээн авах чадалтай аж.