Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Камчаткийн хязгаарын захирагч Алексей Кузьмицкийг  хуагцаанаас нь өмнө ажлаас нь чөлөөлөх зарлигт гарын үсэг зурав. Кремлийн хэвлэл-мэдээллийн албанаас мэдээлсэний дагуу төрийн тэргүүн Кузьмицкийг өөрийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг үндэслэн уг зарлигийг гаргажээ.Үүрэг гйүцэтгэгчээр Холбооны улсын Ерөнхий байцаагч Владимир Илюхин томилогджээ.