Орос улсын Онцгой байдлын Яам Ливи улсаас 500 орчим хүн, 330 оросын иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Тэд Триполи, Сирта хотуудаас Москвагийн Домодедово онгоцны буудал болон Түркийн Стамбулд хүргэлээ. Түүнчлэн Рас –Лануф боомтод “Оросын төмөр зам” компанитай хийсэн  гэрээний дагуу ажиллаж байгаа оросын болон гадаадын иргэдийг авахаар Рас-Лануф боомт руу усан онгоц гарчээ. Онцгой байдлын яамны мэдээгээр нүүлгэн шилжсэн хүмүүсийн дотор: 52 түрк, 43 серб, 33 украин, 9 белорус, 4 австрали, 3 армян, 2 Казахстаны болон Тайландын иргэд, мөн Болгар, Черногори, Финлянд, Узбекистан, Тунисын тус бүр нэг хүн байжээ.