Орчин цагийн террористууд шинэ технологийг өөрийн материаллаг баазыг улам бүр өргөжүүлэн  бэхжүүлэхэд ашиглаж байна.  Ийм дүгнэлтэнд  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Бүс нутгийн терроризмын эсрэг  бүтцийн /БНТЭБ/ шинжээчид хүрчээ. ШХАБ нь 2001 онд байгуулагдаж Казкахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикстан болон Монгол, Узбекистан, Иран, Энэтхэг, Пакистан улс ажиглагчийн статустай ордог байна. Өнөөдөр террорист бүтцүүдэд зохион байгуулалт, санхүү, материалллаг-техникийн болон үзэл сурталд гарч байгаа өсөлт ажиглагдаж байна. Ингэхдээ террористууд орчин үейин мэдээллийн технологийг үр ашигтай ашиглаж байна.  Энэ тухай Орчин үеийн сөрөг ажиллагааны туршлага болон ШХАБ-ын орон зай дахь аюул занал сэдэвт    олон улсын бага хурал дээр БНТЭБ- ийн захирал  Женсбек Жуманбеков мэдэгдэсэн юм. Шинэ технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ террористууд болон хэт даврагсадын байгууллагууд нь “уламжлалт  зэвсэгийг” илүү өргөн хэрэглэх болжээ.  Түүний ярьсанаар олон улсын  террорист байгууллагууд нь үй олноор устгах зэвсэг  юм уу тэдний аль нэг хэсгийг эзэмшихийг зорьж байгаа нь  хамгийн аюултай юм. Энэ бол нилээд түгшүүртэй юм  гэж Орос Улсын Батлан хамгаалах яамны юаулгүй байдлын шинжээч, профессор Игорь Зубов үзэж байна. ШХАБ –ын нилээд хэдэн улс орон цөмийн зэвсэг болон шинэ технологийг эзэмшдэг байна. Тэдгээр нь террористуудын гарт орлоо гэж үзэхэд , тухайлбал, “бохир цөмийн технологи” , тэдгээр нь цөмийн дэлбэрэлт хийхгүй, гэхдээ орчин тойрныг радиоидэвхитэй материалаар хордуулна. Эс үгүй  бол өндөр технологитой обьектууд руу дайрна , жишээ нь усан цахилгаан станц байна ,  энд далан эвдэрвэл олон тооны хүн живж, устаж мэднэ гэж Игорь Зубов ярьлаа. ШХАБ –ын  Бүс нутгийн терроризмын эсрэг  бүтцийн дүгнэлтээр, янз бүрийн хэт даврагсадын өсөн нэмэгдэж буй явдал нь, нийгэмд ялангуяа залуучуудын дунд түгшүүр  бий болгодог. Энэ нь өсөн нэмэгдэж байгаа    хүчирхийлэл  болон терроризмын ямарч хэрэгсэлийг, тэр ч бүү хэл шинжлэх-ухааны  хамгийн сүүлийн үеийн дэвшилтүүдийг ашиглахад бэлэн байгаагаас ил байна. Энд 2009 оны зун Интернетийн сүлжээ болон гар утасны холбоогоор  хүчирхийллийг уриалан  Хятадын Автономт Шинжаан-Уйгарт гарсан эмх замбараагүй байдлыг дурдаж болох юм.Оросын БХЯ-ны Их сургуулийн профессор Игорь Зубов “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа  террористуудын үйл ажиллагааны хариуд өндөр технологитой хариу барих хэрэгтэй гэлээ.  Шаардлагатай бол Интернет болон мессежийг хянах  арга хэмжээг жинхэн терроризмын заналхийллийг арилгах үүднээс авах нь зүйтэй. Шинжээчдийн ярьж байгаагаар ШХАБ –ын орнуудын  санаачилсан олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, улс-төр болон хүчний байгууллагуудын терроризм, экстремизмтэй  тэмцэх уриаг дэмжих нь зүйтэй байна.