Үр тариаг алттай адилтгаж мэднэ. Оросын Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн холбооны дарга Иван Оболенцов «Оросын дуу хоолой» радиогоор үг хэлэхдээ ийм санал дэвшүүллээ. Хэтдээ улс орныхоо алтвалютын нөөцийн бараг 10 хувийг үр тариагаар хадгалж болно гэж тэрээр үзэж байна. Эдүгээ дэлхийд хүнсний аюулгүй байдал бараг гол асуудал болсон. Иймээс  зах зээл дээр үнийг тогтворжуулах төдийгүй  гариг дэлхийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангах  болон ирээдүйн төлөвлөгөөг боловсруулах боломж үйлдвэрлэгчид ч хэрэглэгчэд ч олгох механизмыг эрэх нь зайлшгүй чухал юм. Алт валютын нөөцийн нэг хэсгийг үр тариагаар хадгалах нь ийм нэгэн арга барил болно. Иван Оболенцев хэлэхдээ «Дэлхийн өнөөгийн байдлыг харгалзвал үр тариа хөрвөх чадвартай бараа болсон. Түүнийг манай алтвалютын нөөцийн  бүтэцэд багтааж болно. Үүнд тусгай хууль шаардагдана. Алт валютын нөөцийнхөө 5-аас 10 хүртэл хувийг үр тариагаар хадгалж болно гэж үзэж байна» гэв. Олонхи шинжээч мөн саналыг дэмжиж, дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ байнга өсөн нэмэгдэж байгааг дурдав. Харин улс орны алт валютын нөөцийг бүрдүүлэх хэрэгсэл тодорхой шаардлагад нийцэх ёстой нь өөр хэрэг гэж FBK компанийн стратегийн магадлан шинжлэх газрын захирал Игорь Николаев хэлээд «Төрийн нөөц хөрвөх чадвартай бараа таваараас бүрдэх ёстой. Энэ нь мөн барааг худалдаж, шаардагдсан ямар нэг зүйлийг худалдан авч болно гэсэн үг билээ. Мөн барааг хадгалах талаар ч түвэг бэрхшээл гарах ёсгүй» гэв. Орос улс хүнсний аюулгүй байдлын асуудлын шийдвэр дээр үргэлж  ажиллаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Тогтворжуулалтын  санг байгуулах талаар ч тийм байсан. Ийм санг олон улсын хэмжээнд байгуулах нь чухал хэмээн тэргүүлэх шинжээчид үзэж байна.Алс  хэтдээ үр тариа алт, валютттай тэнцэх саналыг хэрэгжүүлж болзошгүй гэж тэд бас үзэж байна.