Хоёр сар Номхонй далайгаар аялал хийсэн Оросын цэргийн  алдартай далбаат онгоц “Паллада” вьетнамын Хошимин хотод хүрч ирлээ. Үүний өмнөх зогсоол дээр оросын цэргийн сургуулийн сонсогчидтой нэгдсэн Сингапурын 35 оюутан, 2 багш эндхийн  эрэг дээр буулаа. Тэд зохих  дадлагын ажлыг хийсний дараа Вьетнам руу гэр рүүгээ нисэх юм. “Паллада” нь Хошиминд 2-р сарын 27 хүртэл зогсох аж. Сонсогчид хэд хоног тус хоттой танилцан , хотын түүх-дурсгалын газруудыг үзэж, хотын оршин суугчидтай  танилцах эж. Далбаат “Паллада”онгоц нь Владивостокоос 1-р сарын 25 –нд  гарчээ.  Төлөвлөсөн графикийн дагуу онгоц Владивлсток-Пусан-Хошимин-Далянь-Владивостокийн чиглэлээр явах ёстой. Онгоцон дээр Оросын  Алс-Дорнодын  тэнгисийн сургуулийн 107 сонсогч явж байна. Тэдний дотор Алс-Дорнодын Находкийн усан цэргийн сургуулийн гурван эмэгтэй сонсогч байна. “Паллада” онгоц нь Гиннесийн номонд хамгийн хурдан далбаат онгоц гэж тэмдэглэгдсэн бөгөөд 18 зангилаа хурдтай явдаг аж.