Дмитрий Медведев “Сколково” нь шинжлэх ухааны санаануудыг үйлдвэрт нэвтрүүлэхэд туслах ёстой гэж мэдэгдэв. Энэ тухай тэр тус Сангийн удирдагч Виктор Вексельбергтэй уулзахдаа тэмдэглэв. Медведевын ярьсанаар “Сколково” нь шинжлэх ухааны төвүүдийн сонирхолын эсрэг зогсохгуй гэхдээ тэдгээр нь түүнтэй хэрхэн уялдаатай ажиллах нь чухал байна гэв.  Вексельберг хэлэхдээ: тус сан нь 16 их сургууль болон 18 Академийн хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Одоо Сколково нь өөрийн их сургуулийг байгуулахаар яриа, хэлэлцээр хийж байна  гэж ярьлаа. Москва орчим байгуулагдаж буй “Сколково”шинжлэх ухааны хотхон нь орос улсын техникийн шинэтгэлийн манлайлал болох зорилготой юм.