2-р сарын 24 нд Алжирт 19 жилийн турш үйлчилж байсан онцгой дэглэмийг цуцлав. Исламын босогчидтой тэмцэх зорилгоор  1992 онд  тус улсад онцгой байдлын журам тогтоосон бөгөөд дараа нь тус улсын ерөнхийлөгч Абдельазиза Бутефликийн зарлигаар сунгасан байжээ. онцгой байдлыг цуцлах тухай зарлигийг ерөнхийлөгч Бутефлик хоёрдугаар сарын эхэн үед Египт болон алжирын  сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхижих үед амлажээ. 2011 оны 1-р сарын сүүлд  Алжирын нийслэлд сөрөг хүчнүүдийн жагсаал болсон юм. Жагсагчид онцгой байдлыг цуцлах, өндөр үнэ, ажилгүйдэл болон хэвлэл мэдээлэлд эрх чөлөө олгох, хувийн телевизийн сувгуудад зөвшөөрөл олгох зэргийг шаардсан ардын цуглаанд оролцогчдыг суллах зэргийг шаардаж байв. Түүнчлэн онцгой байдлыг цуцлах тухай шийдвэр гаргасан Алжирын засгийн газар тус улсын арми нь исламын хэт даврагсадтай урьдын адил тэмцэх болно гэж мэдэгдэв.