Хойд Кавказын исламистуудын идэвхжилт  Кавказын нөхцөл байдалд муугаар нөлөөлж болох талтай юм. Энэ тухай  Орос улсын засгийн газрын ерөнхий сайд Владимир Путин 2-рсарын 24 нд Брюссельд болсон  Еропын Холбооны тэргүүн Жозе Мануэл Барроузтай хийсэн уулзалтын дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Путины үзэж байгаагаар  “Аль-Каида” нь Ливид болон Ойрх-Дорнодын орнуудад болж байгаа үйл явдлуудад онцгой анхаарал тавьж байгаа нь санаандгүй зүйл биш юм. Эдгээр орнуудын ард түмний санааг зовоосон өсөн нэмэгдэж байгаа амиа алдагсдын тоонд сэтгэл зониж буйгаа илэрхийлээд, “хүмүүст  өөрийн хувь заяагаа гадны оролцоогүй шийдвэрлэхэд нь боломж олгохыг тэрээр уриалав”.